Б.Обамагийн эмээ Сара Обамаг цагдаагийнхан тусгай хамгаалалтанд авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эмээг цагдаагийнхан хамгаалалтдаа авсан тухай “Интерфакс” мэдээлжээ. Түүний эмээ Сара Обама өдгөө 88 настай бөгөөд одоогоор Кенид амьдардаг юм байна. Сара Обамаг хамгаалалтанд авсан шалтгаан нь “АльКаида”- гийн толгойлогч Осама бин Ладеныг Америкийн цэргүүд устгаснаас болоод лалын хэт даврагчид түүний өшөөг авч магадгүй гэсэн таамаглал газар аваад байгаатай холбоотой юм.

Мөн Сомалид үйл ажиллагаагаа явуулдаг “Аш-Шабаб” бүлэглэлийнхэн Сара Обама болон түүний гэр бүлийнхнийг устгана гэж заналхийлсэн байна. Одоогийн байдлаар тэдний гэрийн гадна буутай цэргүүд зогсож, Сара Обамаг гэрээс гарах үед нь хамт явж байгаа гэнэ. Америкийн тусгай албаныхан Осама бин Ладены хувийн тэмдэглэл, компьютер зэргийг олсон бөгөөд тэндээс олдсон баримтад тулгуурлан ийм шийдвэр гаргажээ.

Н.Хувьзаяа


URL:

Сэтгэгдэл бичих