АТМ-ийн шимтгэлийн талаар банкуудыг шалгаж байна
ШӨХТГ-т зээлийн хүүнд болон АТМ-аас мөнгө авахад шимтгэл төлж байгаа нь хэрэглэгчийг хохироож байна гэсэн гомдол маш ихээр ирсэн байна.
Энэ дагуу ШӨХТГ нь Монголбанктай хамтран арилжааны банкуудад хяналт шалгалт хийж байгаа аж.
Энэ талаар ШӨХТГ-ын Xэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Төвшинболороос тодрууллаа.
-Танай байгууллага Монголбанктай хамтраад банкуудад шалгалт хийж байгаа. Шалгалт ямар шатандаа явж байна ?
-Манай байгууллага үнэ буулгадаг байгууллага биш гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй болов уу. Тиймээс танай банк зээлийн хүү болон АТМ-аас авдаг шимтгэлийн хувиа буулга гэх эрх манайд байдаггүй. Одоо юун дээр ажиллаж байна вэ гэхээр аль банк бүх төрлийн зээлийн үйлчилгээндээ ямар хэмжээний хүү тооцдог юм, АТМ-аас авдаг шимтгэл нь хэд байдаг гэсэн мэдээллийг олон нийтэд ил тод болгож өгч байгаа юм.
-Үр дүн нь хэзээ гарах вэ. Банкуудын бэлэн мөнгөний машины шимтгэл, зээлийн хүү хэр ялгаатай байна? -Хамтарсан ажлын хэсэг дүнгээ гаргах байх. Одоогоор банкуудтай зөвшилцөх шатан дээрээ явж байна. Зээлийн шим т г элийн ху в ь д “Хаан банк” нэг хувь, “Голомт банк” 0.5-1 хувийн хүүтэй байна. Гэхдээ олон төрлийн зээл байгаа учраас түүнээсээ хамаараад олон янз байдаг юм байна. Картын шимтгэлийн хувьд бусад банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад “Хаан банк” 500 төгрөг, “Голомт банк” 200-500 төгрөг, “Төрийн банк” 300 төгрөгийн шимтгэл авдаг юм байна. Харин “Кредит”, “Капитрон” банк шимтгэл авдаггүйг тогтоосон.
С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: