Ажлаас хоцордоггүй гишүүдийг урамшуулна
Спикер нэгэн мэргэн санаа олжээ.
Ажлаас хоцордоггүй гишүүдийг урамшуулах юм байна.
Гэхдээ хэрхэн, яаж урамшуулах тухай тодруулж хэлсэнгүй. Хэрэв З.Энхболд даргын санаачилга ажил хэрэг болбол урамшуулал авах гишүүн цөөхөн.
Эрхэм гишүүдийн ажил өглөө 09:00 цагаас эхэлдэг болоод удаж буй. Өмнө нь 10:00 цагаас чуулган, байнгын хорооны хуралдаан эхэлдэг байсан юм.
Олонх нь ажлаас хоцорно, гэхдээ цагийг яс баримталдаг С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын гишүүн бий. Тэд өглөө 09:00 цагаас ажилтай л бол яг цагтаа сууж байдаг.
Харин тэд ирлээ гээд ирц бүрдэхгүй бол бусдыгаа ирэхийг хүлээж нэг, хоёр цагаар суух энүүхэнд. Бусаддаа гай болохоор зай бол гэж ажил хийдэггүй гишүүдийн тухай сүүлийн үед бичих болсон.
Нэг нь ажилдаа ирчихээд байхад нөгөөх нь хоцордог муухай жишиг дарга нарт ч байдаг нь энэ.
М.Ган /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: