Шинэ төмөр замаа эхнээс нь ил тод барья
Уг нь нууцаар барих гээд байгаа юм байхгүй л дээ. Гол нь санхүүжилт нь учир битүүлэг яваад байгаа учир ил тод байлгая гэсэн саналыг дээр дооргүй тавих болов. Юу гэвэл, манай улсын бас нэг том бүтээн байгуулалт болох “Шинэ төмөр зам”-ын төслийн замын ТЭЗҮ-г манай тал анх.
АНУ-ын “Маккей” компаниар 5.5 тэрбум төгрөгөөр буюу зургаан сая ам.доллараар өнгөрсөн онд хийлгэсэн юм. Гэвч үүнийг бодит бус, санхүүжилт нь тодорхойгүй хийгдсэн гэж УИХ, Засгийн газрын хэмжээнд маргасаар ирэв.
Энэ асуудлыг ялангуяа УИХ, Засгийн газарт сөрөг хүчин хэмээн өөрийгөө цоллоод буй МАН нэлээд шаргуу тавьж, “Шинэ төмөр замаа эхнээс нь ил тод барья” гэх болсон юм. Хэл ам таталдаг төмөр замын царигийн дараагаар ийнхүү манай улстөрчдийн дараагийн маргаан нь “Шинэ төмөр зам-” төслийн ТЭЗҮ орох бололтойдог.
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
URL: