Тансаг үнэртэй ус битгий ав, Леди Гагагийн шээс байж мэднэ


Америкийн дуучин Лэди Гагагийн шээсээр үнэртэй ус хийх санаа телевизийн хөтлөгч Энди Коэнд төрсөн юм гэнэ. Өнгөрсөн намар Лэди Гага түүний хөтөлдөг “Watch What Happens” шоунд оролцоод дараа нь твиттертээ “Миний шингэнээр үнэртэй ус хийнэ гэж Энди надад хэлсэн” гэж бичжээ. Үүнийг нь Энди тодруулж  “Лэди нэвтрүүлэгт ирэхдээ нэг найзтайгаа ирсэн. Тэгээд гарахдаа “Уучлаарай, би ариун цэврийн өрөө хүрч чадсангүй, сандраад….гэсэн. Тэр бол од, Лэди Гага болохоороо хаа хүссэн газраа л шээчихдэг юм байна л даа” гэж ярьжээ.
Тэгээд энэ “гайхалтай үйл явдал”-ыг зүгээр өнгөрүүлэн алдаж болохгүй юм байна гэж найзуудтайгаа ярилцаж, интернетэд ийм нэгэн жор тавьсан байна. Энд алдарт дуучны шингэнийг спирт болон бусад бодистой холиод үнэртэй ус гарган авч болно гэжээ. “Одоо бидэнд гайхалтай шингэн байна. Яахав нэг хэсэг нь эсэргүүцэнэ л дээ, гэхдээ Лэди чинь од болохоор ямар ч байсан үнэртэй ус маань үнэ хүрнэ” гэж Энди Коэн шогложээ.
Эх сурвалж: www.assa.mn

URL:

Сэтгэгдэл бичих