УИХ-ын дарга З.Энхболд хууль зассан уу?
2007 онд тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж хууль зассан хэргээр албан тушаалаасаа огцорч байв. Өөрөөр хэлбэл УИХ-аас нэгэнт батлагдсан хуулин дээр дур мэдэн редакцийн засвар хийсэн нь агуулгын өөрчлөлт ороход хүргэсэн юм.
Тэгвэл яг үүнтэй ижил зөрчил “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” дээр гараад байна.
Тодруулбал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулгад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэж шийджээ. Гэтэл редакцийн засвар орохдоо “…60 хувиас хэтрүүлэхгүй” хэмээн өөрчлөгдсөн тухай УИХ-ын нэр бүхий гишүүд өгүүлж байна.
Энэ нь тун ноцтой асуудал бөгөөд АН-ынхан ирэх жил дахин их хэмжээний зээл авахын тулд уг босгыг өөрчлөх саналыг гаргаж байсан билээ.
Иймээс ч энэ засварыг хэн хийсэн бэ? гэдэг асуулт төрийн ордноор их байгаа бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд УИХ-ын Тамгын Газрын ажилтнуудыг хамгийн түрүүнд хардаж буй нь нууц биш.
Э.Мягмар /Sonin.mn/
URL: