Т.Аятунгаагийн ээж бөөлж, хөршүүд нь бухимдалтай байна
Олон улсын цагдаагийн байгууллага Интерполоор ээж Солонгын хамт эрэн сурвалжлагдсан, төрсөн хүүхдээ хөнөөхийг завдсан, нутаг нэгтнээ харийн оронд бусдад худалдсан гэх загвар өмсөгч, мисс Т.Аятунгаатай холбоотой элдэв таагүй асуудал намжаагүй байгаа билээ.
Тэрээр Чарльз Эрген хэмээх филиппин эртэй дэр нэгтгэсэн бөгөөд аав нь гэнэт Тэргэлсар охиноо авч алга болсон гэх асуудлаар хэвлэлийнхэнд хандаж байсан удаатай. Тэгвэл аав Эрген нь охиныхоо хамт Швейцарь Улсад амьдарч байгаа бөгөөд өөрийнхөө халамжинд охиноо өсгөж байгаа ажээ.
Харин Т.Аятунгаа эх орондоо ээжийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд шинэ хайртайгаа учирсан гэх зургаа ч олон нийтэд ил харуулсан удаатай. Дашрамд сонирхуулахад, мисс бүсгүйн ээж нь бөө бөгөөд Зайсанд хажуу өрөө хөлслөн суудаг тэрээр өдөр, шөнөгүй бөөлж, хөршүүдээ бухимдуулж байгаа сурагтай. Эх сурвалж www.wikimon.mn
URL: