“Охин маань одоохондоо өөрийгөө хүнээс гажууд гэж мэдэхгүй байгаа. Ийм дээр нь эмчлүүлмээр байна”
Ингээд Мөнхзаяа охины ээж Б.Ганцэцэгтэй ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.
-Г.Мөнхзаяа охин одоо хэдэн настай вэ. Өвчнийх нь оношын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Миний охин хоёр настай. Төрөлхийн тархины эвэрхий гэдэг оноштой. Төрөхдөө л ийм байсан. Гэхдээ төрөхдөө эл ургацаг нь жижиг 2.5-3 см байсан. Одоо томрох тусам нь дагаж томроод байгаа.
-Өөрөө их сэргэлэн цовоо, ямар нэг зовиургүй охин байна?
-Охин маань өөр бусдаараа өвчин эмгэг байхгүй учир их сэргэлэн цовоо. Ганцхан энэнээсээ болоод хөлд орж чадахгүй байгаа. Уг өвчин нь харааны тэнцвэрийг алдагдуулаад байдаг учир хөлд ордоггүй гэж мэргэжлийн эмч нар хэлдэг. Бас бага насных болохоор энэ ургацгаа мэдэхгүй. Өөрийгөө бусад хүмүүсийн л адил гэж бодож байгаа байх. Хүнээс гажууд, өөр байна гэж мэдэхгүй. Мэддэг болчихвол охин маань өөртөө гутарна, их хэцүү юм болно. Тэгэхээс нь өмнө охиноо эмчлүүлчих юм чинь л гэж бодож байна.
-Тэгэхээр энэ ургацгийг Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн юм уу?
-Уг нь бид Монголдоо олон эмнэлгээр явсан. Монголд энэ төрлийн хагалгааг туршилтаар нэг л хийж байсан гэсэн. Гэвч амжилтгүй болж байсан гэнэ лээ. Тиймээс бид гадагшаа эмнэлэг хөөцөлдөж эхэлсэн. Улмаар Солонгосын нэг л эмнэлгээс хариу ирсэн нь энэ. Даанч төлбөр мөнгө нь үнэхээр их юм.
-Эмчилгээний зардал нь яг хэчнээн төгрөг болж байгаа вэ?
-250 гаруй сая төгрөг болж байгаа. Хамгийн гол нь тус эмнэлэгт энэ төрлийн хагалгаа хийж байсан нь амжилттай болсон гэж байсан. Солонгосын иргэн биш учир ямар нэг даатгал төлнө гэсэн асуудал байхгүй. Тиймээс ийм өндөр төлбөртэй юм билээ. Бид бас Солонгосын халамжийн сан зэргийг хөөцөлдөж байгаа. Энэ их мөнгө олдоно гэдэг хэцүү шүү дээ. ЭМЯ-наас эмчилгээгээ хийлгээд ирсэн тохиолдолд зардлынх нь 5 хувийг өгдөг гэсэн.
-Тархины эвэрхий гэх өвчин удамшлынх байдаг юм уу. Яг ямар учраас бий болдог өвчин бэ?
-Удамшлынх биш байх. Манайд ийм удамшилтай хүн байхгүй. Ер нь эвэрхий дотроо олон төрөл юм шиг байна лээ. Миний охин шиг тархины эвэрхий бол ховор гэсэн. Яг ямар учраас энэ өвчин гарч ирдэгийг мэдэхгүй. Өмнө нь манай улсад 2-3 хүүхэд тархины эвэрхийтэй төрж байсан гэсэн.
-Одоо хүндэрвэл амь насанд нь халтай юу?
-Амь насанд халтай. Тархины үйл ажиллагаа нь нүүрэн хэсэгт нь ил гараад ирчихсэн гэсэн үг. Энэ нь үрэвслээд, өвчлөх юм бол ямар ч нэмэргүй. Өрөөр хэлбэл, тархи нь духруугаа түрээд гараад ирсэн гэж үзэж байгаа.
-Хамар дээр нь энэхүү эвэрхий нь дарчихсан харагдаж байна. Амьсгалахад хэцүү л байдаг байх даа?
-Унтахад хамрыг нь дарчихдаг. Тиймээс амьсгалж чадахгүйд хүрдэг учир хажуу талруу нь харуулж унтуулдаг. Харахдаа бас бусад хүүхдийн адил харахгүй. Хоёр салгаж хардаг.
-Танайх хаанахын айл вэ?
-Бид Хөвсгөлийнх. Хөвсгөл, хотын бүх эмнэлгээр явсан. Би гурван хүүхэдтэй. Ууган охиноо коллеж төгсгөөд л ажил хийлгэсэн. Заримдаа дүүгээ харна. Харин дундах хүүгээ одоо коллежид сургаж байгаа. Улмаар энэ жилийн наймдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирж охиныхоо эмчилгээнд хэрэгтэй бүх зүйлсийг хөөцөлдөж эхэлсэн. Ингээд зуучилж өгдөг байгууллагаар гадны эмнэлэгт хүсэлт явуулсан.
-Энэхүү амьдарч байгаа нийтийн байрны чинь сарын төлбөр хэд вэ?
-Хөвсгөлөөс сонгогдсон улс төрийн гишүүд, тодорхой албаныханд хандаж үзэв үү?
-Хандаж үзсэн. Гэвч уулзана гэдэг хэцүү юм билээ. Өнгөрсөн жилийн 12 сараас эхлээд л Л.Энх-Амгалан гишүүнтэй уулзаж тусламж гуйх гэж оролдсон.
-Хүний эрхийн болон тусламжийн байгууллагуудад хандаж үзсэн үү?
-“Дуудлагын гэрэл”, “Бие даасан гэрэл” төрийн бус байгууллагынхан бидэнд тусалж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тусалж байна.
-Одоог яг хэчнээн төгрөг цугласан бэ?
-11 сая төгрөг цугласан байсан. Хүмүүс маш их тус болж байгаа. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
-Мааньтын хорихоос л гэхэд нэг өдрийнхөө цалинг хандивласан гэж сонслоо. Тэдэнтэй яаж холбогдсон бэ?
-“Эко” телевизийнхэн нэг өдрийн цалингаа хандивласан. Мааньтын хорих ангийн хүмүүжигчидтэй “ТВ8” телевизийнхэнтэй хамт очиж уулзсан. Тэгэхэд тэнд ял эдэлж байсан хүмүүс ажиллаж олсон мөнгөнийхөө өдрийн цалинг нийлүүлж 500 мянган төгрөг хандивласан.
Ховор төрлийн хүнд өвчтэй энэ бяцхан охинд сайхан сэтгэлт хүмүүс боломжийнхоо хэрээр тусалсаар байна. Та ч гэсэн тэдэнтэй нэгдэж хоёрхон настай бяцхан охинд туслаарай.
Хандивын данс: Хаан банк 5906010221 Б.Ганцэцэг
Мессежээр бичих утас: 155889
Холбоо барих утас: 99020352
URL: