Бага ангийн багшийг дипломат болгосон “онигоо”
Гадаад харилцааны сайд Лу.Болдын хуудуутай томилгооны онигоо үргэлжилсээр…
ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны санхүүгийн албаны даргаар ажиллаад нэг жил ч болоогүй байсан туршлагатай санхүүч Дэлгэржаргалыг сайд Лу.Болд саяхан гэнэт үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, оронд нь өөрийн найзын эхнэр Санжмядаг гэгч бага ангийн багш хүүхнийг томилж ЭСЯ төдийгүй ГХЯ-ныхны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгээд байна.
Аргагүй шүү дээ. Санхүүгийн талаар “А” ч үгүй, бас дээр нь орос хэлний мэдлэг огт байхгүй, хөдөө суманд бага ангийн багш хийгээд цохиж явсан хүүхнийг гэнэт суга дэвшүүлж “дипломат” албанд томилно гэдэг бол эрүүл ухаантай хүний санаанд огт буухгүй зүйл.
“Нянгар хаданд гарав” гэгчээр бага ангийн багш Санжмядаг авгай гэнэт ингэж гадаадад сууж хаданд гарчээ.
Энэ ч арай дэндэнэ ээ….Төрийн албыг төрлийн алба болгож байгаагийн тод нэгэн жишээ энэ биш гэж үү?
Угийн толгой муутай боловч социализмын үед аавынхаа буянаар буюу арын хаалгаар баруунд боловсрол эзэмшсэнээ умартаж, өөрийгөө ямагт дөвийлгөж явдаг Лу.Болд гэгч энэ этгээд төрийн албыг ёстой самрах шиг болж байна аа. Саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийг БНАСАУ-д айлчлуулж Ким Чен Унтай уулзуулж, гэрээ хэлцэл байгуулчихна гэж сүржигнээд Монголын нэрийг дэлхийд гутааж, шороотой хутгаж хаясныг одоо монгол хүн бүр харамсан халаглаж байна.
Лу.Болд гуай төрийн өндөр албан тушаалаа ашиглаж, боловсрол нимгэн, гадаад хэлний мэдлэггүй өөрийн төрөл садан, найз нөхөдөө гадаадын улс орнуудад дипломат албанд болон ГХЯ-нд өндөр албан тушаалд томилох нь жирийн үзэгдэл болсныг ГХЯ-ны чиглэлээр ажилладаг хүн бүр гэрчилдэг.
Төрийн албыг төрлийн алба болгож, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа “том толгой” Лу.Болдод даруулга хэрэгтэй байгааг төрийн 3 өндөрлөгт сануулмаар байна.
Иргэн Б.Монгол
URL: