А.Түмэн-Өлзий: Би машинаа хөдөлмөрийнхөө үр шимээр авсан

Цээл хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө  нийтийн дуучид дундаасаа ялгардаг дуучин бол СТА, дуучин А.Түмэн-Өлзий билээ.   Тоглолтоо хийгээд удаагүй түүнийг бид энэ удаагийнхаа “Мобайль ньюс” буландаа онцолсон юм.

Түүнийг “Маш нууц” сэтгүүлд өндөр ханштай дуулахаас гадна УИХ-ын гишүүнээр машин авхуулсан хэмээн бичсэн байсныг тодруулснаа хүргэе.

 

-          Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлч хүн тоглолтоо хийснийхээдараа л шинэ уран бүтээлдээ ордог шүү дээ. Уран бүтээлийн шинэ сониноосоохуваалцахгүй юу?

-          Баярлалаа.  Тоглолтоо хийснийхээ дараа нэг хэсэг амралтын байдалтай байлаа.  Харин саяханаас  шинэ цомгийнхоо ажилд орсон байгаа.

-          Уран бүтээл өндөр байгаа нь уншигч, сонсогчдод таалагдаж байгаа бизээ. Таньтайхолбоотой нэг таагүй зүйл яригдаж байна. Дургүйцэхгүй бол энэ талаар тодруулж болох уу?

-          Болноо.

-          Таныг их өндөр ханштай буюу 5 сая төгрөгөөр дуулдаг гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-          Би бусад залуу уран бүтээлчидтэй ижил ханшаар дуулдаг. Хятад руу уригдахдаа таван сая төгрөгөөр дуулсан юм.  Тэрнээс л таван сая төгрөгөөр дуулдаг гэсэн яриа гарсан байх.  Тэрнээс Монголд  тэгж дуулна гэж юу байхав дээ. Бид чинь наанатай, цаанатай л ханшаар дуулдаг.

-          Уучлаарай өөр бас эвгүй асуулт байна л даа. Таныг УИХын гишүүнтэй дотно байдаг,тэр хүнээр машин авхуулсан гэсэн яриа байгаа…

-          Би уран бүтээлч хүний хувьд өнөөдөр тодорхой хэмжээний байр суурьтай тодорхой хэмжэний сонсогчтой, дуучин хүн. Надад  машин аваад уначих орлого, ашиг байдаг.  Яагаад би бусад дуучдын адил таалагдсан машинаа аваад унаж болохгүй гэж.  Машинаа би өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр авсан.

-          Таныг  УИХ-ын гишүүн Я.Содбаатартай дотно харьцаатай гэсэн.  Мөн таны тоглолтыгивээн тэтгэсэн гэж байсан?

-          УИХ-ын гишүүн Я.Содбаатартай танилын хүрээнээс цаашгүй.  Миний тоглолтыг 100 хувь ивээн тэтгэсэн гэсэн нь худлаа. Тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “БЭС холидинг” компани ажилласан.  “БЭС холидинг” компани  “Sunshine village” төсөл хэрэгжүүлж байгаа  юм.  Тэр төсөл дээр бид хамтран ажиллах гэрээ байгуулсан.  Тэгээд ч “БЭС холидинг” компанийн захирал нь УИХ-ын гишүүн биш, Мөнгөнцэцэг гэж ажил хэрэгч, дайчин эгч байдаг.  Ташаа мэдээлэл гарсан байна.

-          “Маш нууц” сэтгүүлд баттай эх сурвалж гэж бичсэн байсан.  Яагаад ийм яриа гарсанюм бол?

-          Мэдэхгүй ээ. Баттай зүйлийг би  хэлнэ. “Маш нууц” сэтгүүл үнэн бодит зүйл бичдэггүйг сая л мэдлээ. Хүний нэр төрд халдсан  мэдээлэл бичсэн байна.

Миний тоглолтон дээр Я.Содбаатар гишүүн гэр бүлтэйгээ ирж үзсэн.  УИХ-ын гишүүн гэхээр  тоглолт үзэж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ. Магадгүй гэр бүлтэйгээ тоглолтыг маань үзснийг л дэгэсдүүлж, надтай холбож байгаа байх.

Би яахав гэхэд тэр гишүүн хүний нэр хүнд гэж байна ш дээ.

Дураараа бичиж болдог, болдоггүй зүйл гэж байдаг юм! Цаана нь хүний нэр хүнд гэж том зүйл байдаг юм шүү гэдгийг “Маш нууц” сэтгүүлийнхэнд хэлмээр байна.

 

П.Төгөлдөр /mobilenews.mn/


URL:

Сэтгэгдэл бичих