Х.Жулия: Тэнгист тавуулханаа өөрсдийнхөө клипийг үзсэн

“MN25 дугаар суваг” телевиз 15 жилийнхээ ойн хүрээнд “Making the Band” шоу нэвтрүүлгийг   үзэгчдэд хүргэж байгаа билээ. Нийт 45 дугаар, гурван сар үргэлжлэх тус шоуны  зорилго нь өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй монголын рок попын ертөнцөд од бодон гялалзах охидын хамтлагийг гаргаж ирэх. Нийт 300 гаруй охин шалгуулснаас таван охиныг эцсийн байдлаар   сонгон авч “Anemone” нэртэй хамтлаг байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хамтлаг өнөөдөр “Хавар хайр ирлээ” хэмээх нэртэй  анхны уран бүтээлээ дүрсжүүлсэнээ хэвлэлийнхэнд үзүүлсэн юм. Клипийг “WANTED”  студид хийсэн гэнэ.  Энэ үеэр тус хамтлагийн ахлагч  Х.Жулдыз буюу   Жулиятай“тайзны нэр нь”  ярилцлаа.

-Өөрөө хамтлагийн баг нь. Гэсэн ч хамтлагийнхаа ахлагчийг хийж байгаа.  Бусад гишүүдээ удирдах ямар байна?

-       Анх намайг ахлагч болгоно гэхээр их гайхсан. Би өөрийгөө ахлагч болно гэж бодоогүй.  Их хариуцлагатай байх хэрэгтэй болсон. Гэхдээ ерөнхийд нь хамтлагаа удирдаад, зохион байгуулж сураад байгаа

-        Хоёрхон сарын дотор таван өөр зан чанар,  таван өөр ертөнц  нэгдэж нэг хамтлаг  болно гэхэд  хэцүү. Хүндрэлтэй зүйл олон тохиолдож байна уу?

-       Санаа нийлэхгүй муудалцах тохиодол олон гарнаа. Гэхдээ биднийг хамтлагаа гэсэн нэг л зорилго  нэгтгэж чаддаг.

-       Хамтлагийнхаа нэг гишүүнийг хасагдахад хэрхэн хүлээж авсан?

-Ариг хасагдахад хэцүү байсан.  Нэлээд дасчихсан. Харин сүүлд орсон Халиунаагийн нэг давуу тал амьд хөгжим тоглодог.

-Анх шалгаруулалт ямар журмаар явагдсан вэ?

- “matrix” салоны Баачка ах гаднах үзэмжийг харсан бол Чука ах  дуулах ур чадварыг харж шүүсэн мөн хурдан хугацаанд өөрчлөгдөж чадах эсэхийг харсан

- Өнөөдөр анхны клипээ үзэгчдэд хүргэлээ. Сэтгэгдэл ямар байна?

- Хэдхэн хоногийн өмнө тэнгисд  тавуулханаа клипээ  үзсэн.  Том дэлгэцээр өөрсдийгөө харахад  гайхалтай байсан. Маш их хөдөлмөрлөсөний дараа үр дүнгээ харах сайхан байна.

- Олны танил болох ямар байна?

- сөрөг болон давуу талтай  хүмүүс интернетэд эвгүй сэтгэгдлийг үлдээнэ. Элдвээр хэлнэ.  Зарим дэмжиж байгаа шүү залхуурч болохгүй шүү гээд сайхан үгийг хэлнэ

-Цаашдаа танай хамтлагийнхан хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Бидний дараагийн уран бүтээл “ээжээ төрсөн өдрийн мэнд хүргэе”  гэсэн уран бүтээл байгаа клипээ  хийлгэсэн. Бид өөрсдөө клипэндээ тоглоогүй. Стиль огцом өөрчлөгдөхгүй

-Рок попынхон та нартай уулзсан уу?

- Наран эгч бидэнтэй уулзсан. Маш олон зөвөлгөөг өгсөн.

- Анхны тайзан дээрээ гарсан уу?

-Гарсан. “Сүүн сэтгэл” хандивын тоглолтонд оролцсон. Тайзан дээр гарана гэдэг гайхалтай юм билээ. Эхлээд гарахдаа маш их сандарч байсан. Өмнөх өдөр  нь их бэлдсэн. Сандарсан ч гэсэн бид тэр тайзыг эзэгнэж чадсан гэж бодож байгаа.  Тайзан дээр их юм болдог юм байна лээ. Миний цахилгаан тайлагдаад баларсан. Цахилгаанаа татах уу хөдөлгөөнөө хийх үү яахаа мэдэхгүй балмагдсан шүү

-Цаашдаа амьдаар дуулах уу?

-Дуулна. Чука ах биднийг бусад олон хамлагаас ялгарахын тулд амьдаар дуулахыг зөвлөж байгаа.

-Чи багаасаа дуулах хүсэл сонирхолтой байсан уу?

-Би багадаа дуулах биш бүжиглэдэг байсан.  Өмнө нь Студи-3 тай хамтарч ажиллаж байгаад  хамтлагт орсоноосоо хойш больсон. Ер нь фото  модель чиглэлээр ажиллаж  байсан.

Ц. Хишиг
Guren.mn


URL: http://www.fact.mn/13620.html

Сэтгэгдэл бичих