Найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр

зурхайАргын тооллын: 2013.11.26 Мягмар гараг
Билгийн тооллын: 23. Найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр
Наран ургах шингэх: 8.32-17.20
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


URL:

Сэтгэгдэл бичих