Попын хааныг өмнөх эмч нь хүчирхийлдэг байжээ
Попын хааны үхэлд буруутгагдаж буй түүний хувийн эмч Конрад Муррэй саяхан Дэйли Мэйлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийгөө энэ хэрэгт огт буруугүйг хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа юм. К.Муррэй “Биднийг хэр дотно байсныг мэдэх үү? Майкл шөнө шингэн алдах өвчтэй тул эрхтнийг нь барьж бургуйд бие засуулдаг байсан юм шүү” гэж уг ярилцлагадаа дурджээ. Мөн Попын хаан бие засах өрөөнд орж, хөнгөрөх үедээ хэдэн цаг болдог байсан тул үргэлж хар цамцтай явдаг байсныг ч ярьсан байна.
Бас нэгэн нууц задалж, Майкл Жексон бэлгэвч хэрэглэж мэддэггүй байсан учир тэрбээр өмнөөс нь углаж өгдөг байсан гэнэ. Харин Попын хааны үхлийн тухайд Конрад Муррэй “Амиа хорлолт” гэж үздэг аж. Учир нь түүнийг нас бардаг өдөр эмч өрөөнөөс нь гарч явсаны дараа, Майкл сэрээд өөрийгөө профолоор тарьсан байж болзошгүй. Майкл өөрийгөө маш хурдан тарьсан учраас гэнэт зүрхний шигдээс болж нас барсан байх гэх таамгийг Конрад Муррэй дэвшүүлээд байгаа юм.Мөн тэрбээр Попын хааны гурван хүүхэд бүгд өөр эцэгтэй байх магадлалтай гэв. Учир нь Майкл Жексон хэзээ ч Дебби Рөүтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж эмчдээ ярьсан аж. Конрад Муррэй алдарт дуучинтай тун ойр дотно харилцаатай байсан тул амийг нь хөнөөх үндэслэл байхгүйг батлахын тулд олон нууцыг нь дэлгэсэн юм. Хамгийн аймшигтай нууц нь өмнөх эмч нарын нэг нь тайвшруулах тариа хийж, зүй бусаар хүчирхийлдэг байсан тухай Попын хаан амьд сэрүүн байхдаа Конрад Муррэйд ярьдаг байсан юм байна.
URL: