Долларын тэрбумтан Ж.Оджаргал утаагүй түлшний төслийн хэдэн зуун тэрбумаар “гараа угаах”-аар улайрч байна

Улаанбаатар хотын утаа гэж эрх мэдэлтнүүдийн мөнгө угаадаг “хэрэгсэл” болсон билээ.

Юм юм руу “гар сарвааж” байдаг MCS хүртэл хотын утаагаар “оролдохгүй” байж чадсангүй. Тус компани буюу Монголын анхны долларын тэрбум Ж.Оджаргал нийслэлийг утааг арилгах нэрийн доор төсвийн мөнгийг хэдэн зуун мянган тэрбум тэрбумаар зувчуулахаар улайрч байна. Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар ч утаагаа MCS-ээр л “арилгуулах” юм гэнэ ээ.

Энэ нь “Хоёр зуун мянган өрхийг, нүүрсийг нэлээд хэдэн дамжлагаар дахин боловсруулж гаргасан “Ди Метанол Эфир”-ээр халаах” төсөл бөгөөд энэ төслийг гүйцэтгүүлэгчээр MCS компани тодроод байгаа. Өрөөр хэлбэл, ямар ч өрсөлдөгчгүйгээр шалгарсан MCS компанид төслийн гүйцэтгэлийн гэх хэдэн зуун тэрбум төгрөгийг олгох юм байна. Уг нь агаарын бохирдлыг хийн түлшээр шийдэж ирсэн дэлхийн олон улсын туршлага байдаг ажээ.

Гэтэл яагаад нүүрсийг олон дамжлагаар боловсруулан гаргах аргыг хэрэглэх гээд байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Үүнийг Ж.Оджаргалын нүүрсний баян ордын эзэн гэдэгтэй нь холбон хардах ч үндэслэл бий. MCS-ийн боловсруулан гаргах түлш нь одоогийн нүүрсэн түлшнээс үнэтэй, гаднаас импортолж байгаа хийн түлшнээс ч өндөр өртөгтэй гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьж байна. За үнэ ч яахав, монголчууд одоо бүгдээрээ хувьцаа эзэмшигч болоод гэнэт баяжих юм гэнэ лээ гээд орхиход, уг боловсруулах технологи нь асар үнэтэй, үнс хаягдал ихтэй, байгаль нэн хортой технологи юм байна. Тийм ч учраас дэлхийн бараг бүх улс орнууд энэ технологийг аль хэдийн хэрэглэхээ больжээ.

Үүнийг төр засгийнхан, хотын удирдлагууд бүгд мэдэж байгаа ч яагаад энэ технологийг дэмжиж төсвийн хөрөнгөөс асар их хэмжээний төгрөгийг зарцуулах гээд байгаа нь хачирхалтай. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар бол энэхүү технологи нь Нүүрс Нүүрсний хий Синтетик газ= СОН2 Синтетик метонол Метонол = СН3-ОН Dehydration DME=СН3-О-СН3 ди метонол эфир ийм дамжлагатай. Энэ эфирийг түлшинд хэрэглэх аж. Энэ олон дамжлагаас харахад нүүрсийг боловсруулан гаргасан үнс хаягдлаа хэр их хэмжээгээр ялгарах нь ойлгомжтой бөгөөд тэрхүү хаягдал, үнсээ хаана хэрхэн хаях, мөн тэндээс ялгарах утаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх ба түүнийг хэрхэн шийдэх зэрэг гол чухал асуудлууд нь тун бүрхэг байна.

Хэдэн зуун мянган тонн нүүрсийг яаж шатаах, энэ үйлдвэрлэл нь тэр чигээрээ экологит хортой нөхцөлүүдийг бий болгож байгааг Байгаль орчны яам болоод Улсын мэргэжлийн хяналтын газар мэдэхийн дээдээр мэдэж баймаар юмсан. Тэгэхээр төрийн байгууллагуудын түшмэлүүдийн амыг долларын тэрбумтан Ж.Оджаргал “тагласан” байх гэх хардахаас аргагүйд хүргэж байна. Энэ бол зүгээр нэг компанийн бизнесийн асуудал бус бүтэл бүтэн улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг зохих байгууллага, албан тушаалтнууд хаана хаанаа анхаараасай.

www.yanaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих