Орчин үеийн боолчлол video

Боолчлолд орчихсноо мэдэхгүй байгаа, өөрсдийгөө боолууд биш гэж сохроор итгэж найдаж горьдож байгаа боолуудаас илүү гүн гүнзгий боолчлол гэж байдаггүй юм аа.  Ийм байхад  тэднийг чөлөөлөх ямар ч найдвар байхгүй ээ.      
И.В Гёте 
Баримтат киноны тухай товчхон:
Боолчлол бол алс холын улс орнуудын байгалийн нөөц баялагийг болон хүн ардынх нь эрдэм боловсрол, хүч хөдөлмөрийг нь шимэгчлэн завшиж ядуу дорой барьж байхад чиглэсэн мөлжлөгийн маш нарийн бодож боловсруулсан, эртнээс нааш олон ард түмнүүд дээр туршигдаж боловсронгуй болгосон бохир аргууд, бүхэл бүтэн далд механизм юм.
Өнөөгийн даяарчилсан неолиберал ардчилсан (капиталист) нийгмийн үед “чөлөөт” гэж нэрлэсэн хувийн эздийн ТВ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийт, нийгмийн бодол санааг даяарчилсан далд колоничлолд ашигтай байдлаар далдаас сэм бүрдүүлж байгаа.
Эцэст нь ингэж бодиттой үнэн зөв мэдээлэл, мэдлэг боловсролгүй шахам болгосон ТВ-ээс өөр юу ч мэддэггүй, сонсоогүй, уншаагүй гэхдээ хов жив тархины угаалгаасаа өөр юунд ч “итгэдэггүй” болгосон хүн сүргийг хүнд хүчир, хортой, бага цалинтай боолын хөдөлмөрт цаг наргүй зүтгүүлж цаашилбал тэднийг ийм мөнхийн боолчлолд барьж байхаар хичээж байгаа ажээ…
Гэнэн “юмны наад цаад учир мэддэггүйгээсээ” болж өр зээлийн ангалд унасан эсвэл урьд өмнөх ажлын байраа устгуулж амь зуухын эрхээр өөр аргагүй байдалд орсон “орчин үеийн боолууд” капиталын эздийнхээ ажлын багаж хэрэгсэл нь төдий болж хувирсан байдгийн зэрэгцээ өөрийн эзэд буюу орчин үеийн боол эзэмшигчдийн бүрэн хараат өмч нь болсон байгаа нь өнөөгийн даяарчлал, неолиберал улстөр-эдийн засгийн энэ дэглэмийн үнэн нүүр царай юм.
Боолчлолын цаад мөн чанарыг нуун халхлахын тулд элдэв “таалагддаг-таалагдаггүй” “сонголт” гэж нэрлэсэн башир аргууд, уран гоё сонсогдох үг яриа уриа лозунгуудыг ашиглаж байгаа ба харин далд боолчлолын бодит илрэл, үр дагавруудыг нь хэвийн үзэгдэл мэт болгож тунхагласан байгаа өнөөгийн нөхцөлд орчин үеийн боол ямар ч эрхгүй, хийж байгаа ажилдаа ямар ч ашиг сонирхолгүй, гагцхүү өлсөж үхэхгүй амьд байхын тулд, унасан өр зээлээ төлөхийн тулд эсвэл зүгээр л тархины угаалга болон шууд бие махбодийн хүчирхийлэл албадлагын доор ажиллаж байдаг.
Энэхүү баримтат кинонд одоогийн “чөлөөт” хэвлэл мэдээллээр ярьж болдоггүй цээртэй цензуртэй сэдэв болгосон, улс орны эдийн засгийг “алж” ажлын байруудыг бодлогоор үгүй хийж улс үндэстнийг асар их өрийн ангалд унагаж байгаа неолибералч бодлого, үүнээс үүдсэн эдийн засгийн цагаачлал, боолын хөдөлмөр, гэр бүлийн хагацал салалт сарнилт, хүчирхийлэл, архидал, янхандал, аж амьдралын ядуурал, оюун санааны хоосрол зэрэг улс үндэстний оршихуйн эсрэг хийж байгаа гэмт хэргүүдийн цаад мөн чанарын тухай өгүүлдэг…
I анги :

II анги :

III анги :

Судлаач Х.Болорболд


URL:

Сэтгэгдэл бичих