Хамгийн “орлоготой – 10” аймшигт гэмт хэргүүд

Та бүхэнд толилуулж буй энэхүү мэдээллийг тэтгэвэртээ гарсан цагдаагийн офицер эмэгтэйн бичсэн тэмдэглэлээс хөрвүүлэн хүргэж байгаа юм.

Тэрээр хуулийн мэргэжлээр суралцах гэж байгаа хүмүүст мэдээлэл, зөвлөгөө өгдөг бөгөөд ухамсар дорой нэгэнд нэгийг ухааруулж, хуулиа сахин биелүүлэхийг ойлгуулах далд зорилгын доор олон бүтээл гаргажээ.

10. Хүний эд эрхтэн дамлан худалдаалах наймаа – $1.2 тэрбум / 1 жилд

Ази болон Өмнөд Америкийн ядуу буурай иргэдийн дунд газар аваад байгаа хүний эд эрхтэн дамлан наймаалах гэмт хэрэг жагсаалтын №10-т оржээ. Гэр бүлээ тэжээхийн тулд өөрийн эд эрхтнээ худалдаалах нэгэн байхад албадлагын чанартайгаар хулгайлагдаж энэ гэмт хэрэгт өртөгсөд нэмэгдсээр байгаа юм. АНУ, Канад ба Баруун Европын орнуудад хүний эд эрхтнийг маш өндөр үнээр худалдаж авдаг байна. Хэдхэн өдрийн хоолноос болж хэдэн жилээр амьд явах хугацаагаа худалдах арга ядсан дорой байдал улам даамжирсаар байгаа нь харамсалтай.

9. Алтны наймаанаас жилд $2.3 тэрбум ам.долларын ашиг олдог.

Хууль бусаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар “нинжа” нартай холбоотой энэ төрлийн гэмт хэрэг ОХУ, Перу, Узбекстан, Мали, Бразил, Аргентин, Шинэ Гвиней зэрэг орнуудад түгээмэл тархсан бөгөөд хууль бусаар сэндийчэн олборлосон алтаа тэд илүү чинээлэг орнуудад байна. Эдгээрийг тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөнөөр ашиглана.

8. Хууль бусаар мод бэлтгэх, арилжих гэмт хэрэг

Төв Африк, Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад хууль бусаар ой модоо сэндийчэх, арилжих гэмт хэрэг түгээмэл гардаг ба хариуцсан эрх мэдэл бүхий улсын албан хаагчид, ой хамгаалагчид нь авилгалд нэвт идэгдсэн учраас энэ гэмт хэрэг бүүр ч гаардаг байна. Жилдээ $4.9 тэрбум ам.долларын ашиг олдог энэ төрлийн гэмт хэрэгтнүүд хууль бусаар тайрч бэлтгэсэн модоо АНУ, Европ, Хятад руу гаргадаг ажээ.

7. Урлагийн бүтээлийн хулгай

Аливаа улсын түүхийн үнэт бүтээл болсон уран зураг, уран баримал зэрэг оюуны хосгүй бүтээлүүдийг хулгайлдаг сүлжээний гэмт хэрэг сүүлийн жилүүдэд Хятад, Тайланд, Турк, Афганистан, Ирак зэрэг оронд ихээр гарах болжээ. Европ ба АНУ зэрэг оронд хууль бусаар гаргадаг эдгээр бүтээлүүдийн жилд олох ашиг нь $6.3 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд гэмт хэрэгтнүүдийн ихэнхи нь хар тамхи, мансууруулах бодисын нөлөөнд хэт автсаны учир ийм хэрэг үйлддэг гэсэн судалгаа байдаг аж.

6. Ан амьтдын хулгайн наймаа

Ихэвчлэн гэрийн тэжээмэл амьтан болгох, хоол хүнсэнд хэрэглэх, эм бэлдмэлд ашиглах зэрэг зорилгоор үйлдэгддэг энэхүү гэмт хэрэг нь Африк, Зүүн өмнөд Азийн орнуудад олноор гардаг ба тэд байгалийн нэн ховор, онгон зэрлэг амьтдыг хууль бусаар Хятад, Европ, АНУ-руу гаргадаг гэнэ. Өнгөрсөн 8 жилд л гэхэд Энэтхэгийн зэрлэг барсын тоо даруй 50% буурсан гэсэн тоо гарсан байна. Амь зогоох башир аргынхаа төлөөсөнд жилд $10 – $25 тэрбум ам.доллар олдог гэнэ.

5. Хууль бус нефть олборлолт, арилжаа

Нефть олборлогч цөөнгүй орнууд болох ОХУ, Саудын Араб, Ирак, Венесуэл, Мексик, Болгар зэрэг улсад гардаг энэ гэмт хэргээс жилд $10.8 тэрбум ам.доллар олдог байна. Хөрш зэргэлдээ орнууддаа тэд өдөрт 500.000 баррель нефтийг хууль бусаар арилждаг аж.

4. Хууль бус загасны наймаа

Гэмт хэрэг л болсон хойно яаж хуулийн дагуу байхав. Жагсаалтын №4-т хууль бус загасны ан, арилжаатай холбоотой гэмт хэрэг бүртгэгджээ. Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Япон, Европын орнуудад хууль бусаар экспортолдог загасны наймаанаас жилд $11.3 тэрбум ам.долларын ашиг олдог байх юм.

3. Хүний наймаа

Дэлхий дээр 2.5 сая гаруй хүн хүний наймааны золиос болсон гэсэн тоо байдаг. Албадан хүнд хүчир хөдөлмөрийн боол болгохоос эхлээд сексийн хүчирхийлэл, биеийг нь үнэлүүлэх зэргээр тамлан зовоож ашигладаг тэдний наймаа жилдээ $31.6 тэрбум ам.доллар өгдөг. Сүүлийн жилүүдэд сайн дураараа боолчлолд өртөх хүмүүсийн тоо, энэ төрлийн бизнес эрхлэгч увайгүй иргэдийн наймаа бүр сүлжээний дээд сүлжээ болоод байгаа нь дэндүү харамсалтай юм.

2. Хуурамч мөнгө үйлдвэрлэх

Ам.доллар, евро нь хууль бус мөнгө үйлдвэрлэгчдийн гол бай болдог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг Хятад, ОХУ, Тайвань, Энэтхэг, Малайз, Филиппинд их байдаг ч энэ төрлөөр гаршсан этгээдүүд хуурамч мөнгөн дэвсгэртүүдээ АНУ, Европ, Хятад тэргүүтэй Азийн бусад орнуудад өндөр үнээр арилждаг аж. Энэ гэмт хэрэг жилдээ $250 тэрбум ам.долларын бохир мөнгөөр хэмжигддэг.

1. Хар тамхи, мансууруулах бодисны наймаа

Хүн төрөлхтнийг амьд сүг болгодог хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг жагсаалтад толгой цохижээ. Перу, Болив, Колумбад кокайны үйлдвэрлэл дээгүүрт байдаг бол Мьянмар, Афганистан, Мексикт геройны арилжаа хамгийн их байдаг байна. Гэвч жилдээ $300 тэрбум ам.долларын ашиг олдог энэ төрлийн наймаа гагцхан эдгээр улсуудаар хэмжигдэхгүй нь тодорхой юм.
playskull

URL:

Сэтгэгдэл бичих