Украинд биеэ үнэлэлт гаарчээ +18



Биеэ үнэлэгчдийг хүчирхийлж, дээрэмдэж, зодож нүддэг ч тэд ажилласаар л байдаг. Энэ нь мэдээж мөнгөтэй холбоотой.

Украинд биеэ үнэлэлт газар авсаар байгаа бөгөөд хамгийн гол нь маш сайн халхавч, өнгөлөн далдлалттай байдаг байна.
Тэд өдөрт 200 гривен буюу 25 долларын төлөө халуун, хүйтнээс ч айлгүй зүтгэж байна.

Ихэвчлэн “Мэргэжлийн массажистын түргэвчилсэн дамжаа хичээллэнэ. Хэрэв та тийм ч сайхан бүсгүй биш бол залгах хэрэггүй” хэмээх зарын дор явагддаг энэ дамжаа хоёрхон хоногт “мэргэжлийн янхан” болгодог аж.
Тэд нэгдсэн сүлжээ маягийн арга хэмжээнд хамрагддаг бөгөөд зуучлагч биеэ үнэлж, мөнгө олох хүсэлтэй бүсгүйчүүдийг хүлээн авч, “ярилцлагад” оруулдаг байна. Үүний тулд “ажил олгогч” эхлээд утсаар бүсгүйн өндөр, жин, хөхний хэмжээг асуугаад “ярилцлагад” дууддаг ажээ.

Энэхүү далд ертөнцийн ашигтай бизнесийн талаар олж мэдэхийн тулд нэрээ нууцалж, зүсээ хувиргасан нэгэн сэтгүүлч бүсгүй Киевийн биеэ үнэлэгч бүсгүйчүүд ямар нөхцөлд ажиллаж, амьдардагийг “практик” дээр олж мэджээ.
Тэрээр зарын дагуу утас цохин, анхан шатны шалгалтанд тэнцсэний дараа “ярилцлагад” орохоор болсон байна.
Ажлын ярилцлага зуучлагч эмэгтэйн “ажлын байран” дээр явагдав.

Энд үйлчлүүлэгчид хөхөвч, дотоож, өндөр өсгийтөөс өөр юмгүй нүцгэн бүсгүйчүүдээс сонголт хийж, шилдэг байна.

Ажилд орохоор ирж буй дүрээ хувиргасан сэтгүүлчид зуучлагч эмэгтэй ажиллах нөхцлийн талаар “Хэрэв нэг цаг бэлгийн харьцаанд орвол 320 /40 доллар/гривен авна. Үүнд тай массаж, секс багтана.
Одоо манайд 24 бүсгүй ажилладаг бөгөөд өнөөдөр долоон бүсгүй ээлжтэй байна. Бүгдэд нь ажил элбэг хүрэлцээтэй бөгөөд өдөрт 30-40 хүнд үйлчилдэг.

Чамд хангалттай бөгөөд харин ч ядарч мэднэ. Сардаа 50 мянга/6255 доллар/” хэмээн тайлбарласан байна.
Сарын 50 мянган гривен гэдэг бол залуухан бүсгүйд хэтэрхий ахадсан тоо бөгөөд улсынхаа парламентын гишүүнээс ч хоёр дахин их цалин авна гэсэн үг аж.

Мэлмий


URL:

Сэтгэгдэл бичих