Ч.Баттуул 15 хоногийн сахилгад суув

 

Анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан ч тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан тул хорих ангид хуваарилаагүй байгаа юм.

Харин тэрбээр шүүхийн шийдвэрийг сонсч, шоконд ороод 461 дүгээр ангид орилж хашгиран эмх замбараагүй байдал үүсгэсэн гэнэ. Тиймээс хамгийн дээд хоногоор буюу 15 хоногоор сахилгад оруулсан байна. Сахилгын өрөө нь хүйтэн, цементэн шалтай байдаг аж. Уг өрөөнд Ч.Баттуул куртикээ дэвсэн, углааштайгаа хоригдож байна. Хэргийг сануулбал, 2012 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийн манай улсын хилээр орж ирсэн байдаг. Түүнийг Ч.Баттуул “Шүрэн гүүр” гэх зочид буудал ажиллуулж, бизнес хийе хэмээн хуурч авчирсан юм.

Харин түүний бизнес хийе хэмээх саналыг хүлээн авсан Жон Мартин Кийн ээжээсээ 10 мянган ам.доллар зээлж Монголд иржээ. Гэвч ирсэн өдрийнхөө маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрбээр Ч.Баттуулын гарт амиа алдсан гэх. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Ч.Баттуулд 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих