Дутуу нойртой эмэгтэйчүүдэд зориулсан кафе нээгдлээ
Японы нийслэл Токио хотод эмэгтэйчүүдийн үдийн цайгаа үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах боломжтой кафег нээжээ.
Nap Cafй Corne нэртэй кафе 2013 оны 11-р сарын 19-нд Японы нийслэлд нээгдсэн бөгөөд зочин эмэгтэйчүүдэд (тийшээ эрэгтэйчүүд орох хориотой) хүнд ажлын дараа нь цаг унтахыг санал болгодог байна.
Кафены төлбөр тэнд өнгөрүүлсэн цагаас хамааран, 10 минут тутам 150 йен буюу 1,5$ байдаг юм байна. Энэ мөнгөөрөө унтахад зориулсан олон дэрнээс нэгийг сонгох боломжтой бөгөөд мөн бага зэрэг юм идэж, нүүр амаа будаж болдог гэнэ.
Энэ газрын гол зорилго нь эмэгтэйчүүдэд аюулгүй орчныг бий болгож, тэднийг эрчүүдийн хараанаас далдлах явдал юм гэжээ.
Оросын дуу хоолой
URL: