Машиндаа үлдээсэн хүүхдүүд нь бүтэж үхсэн байжээ

Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Сан-Дего хотод залуу хосууд харамсалтайгаар хоёр хүүхдээ алджээ. Хосуудын хүүхдүүд нэг нь нэг ой зургаан сартай байсан бол нөгөө нь дөнгөж 23 хоногтой байсан ажээ. Тэд хүүхдүүдээ машиндаа унтаж байг гээд үлдээсэн бөгөөд нэг цагийн дараа ирэхэд хүүхдүүд нь нь халуун машин дотор бүтэж үхсэн байжээ. Хүүхдүүдээ алдсан хосууд ярихдаа гадаа бүрхэгдүү байсан, нар гарч машинд тийм халуун болчихно гэж санаагүй, тэгээд ч хүүхдээ тэврээд ядрааснаас унтаж байсан нь дээр гэж бодоод машинд түр үлдээсэн гэнэ. Харин агааржуулагч асаалгүй орхисон машин наранд халж машин дотор ямар ч агааргүй болж 40 хэм хүртэл халуун үүссэнээс хүүхдүүд амиа алдсан байна. Цагдаа нар хэргийг шалгаж байгаа бөгөөд хүүхдүүдээ хараа хяналтгүй үлдээсэн, мартсан гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юмбайна.

URL:

Сэтгэгдэл бичих