“Хөшөөт”-ийг ашиглах Мон Эн Ко 15 малчны өвөлжөө хаваржааны газар эзэмших эрхийг худалдаж авах нь ээ

Спикер Ховдод томилолтоор ажиллахдаа Хөшөөтийн уурхайг тойрч маргалдах биш харин ч байгальд хөнөөлгүйгээр ашиглаж, аймгийнхаа хөгжлийг урагшлуулах ёстой гэж аймгийн удирдлагуудад нь анхааруулсан. УИХ-ын дарга ийнхүү дэмжсэн үгсийг хэлээд буцсаар байтал нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтай  “Мон Эн Ко” компани  50 ажилчнаа халах болсон нь,  Монголчууд байв.

Хөшөөт гэхчлэн 17 нүүрсний уурхайд ашиглалт явуулах эрхтэй болсон “Мон Эн Ко” компани  Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган 2.7 тэрбум хонконг долларын хөрөнгө босгосон. Харин инженер техникийн болоод уурхайн Монгол ажилчдаа ийнхүү халсан нь, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон иргэнийг ажилтай болгоно хэмээн амлаж байсан тус компани үнэн нүүрээ харуулсан хэрэг боллоо гэж нутгийн иргэд хэлж байгаа юм. Гол нь Монгол ажилчдыг халаад оронд нь Хятад ажилчдынхаа тоог нэмэгдүүлж байна гэж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэлж байгаа.

Гэсэн ч Мо-Эн-Ко ххк-ийн  Хөшөөтийн уурхайг ашиглах ажил идэвхтэй урагшилж байна. Ордын ашиглалтын талбайд орсон 15 малчны өвөлжөө хаваржааны газар эзэмших эрхийг  Мо-Эн-Ко ХХК худалдаж авахаар болжээ. Мо-Эн-Ко ххк-тай тус аймгийн Засаг даргын байгуулсан Хөшөөтийн уурхайг ашиглах тухай гэрээний талаар Дарви, Цэцэг, Мөст сумын иргэдэд бодит мэдээлэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын дарга, мэргэжилтнүүд ажиллаж, иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж, гэрээний нөхцөл, түүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцооны талаар давхардсан тоогоор 535 хүнд сурталчилгаа хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд үр дүнд нь дээр өгүүлсэнчлэн 15 малчны өвөлжөө хаваржааны газар Мо-Эн-Ко ххк-ийн мэдэлд шилжихээр болчихжээ.

Ийнхүү өвөлжөө хаваржааны газраар хүрээгээ тэлж буй Хөшөөтийн ордын хайгуулыг хийсэн “Мон Эн Ко” тус ордын нөөцийг 19 жил ашиглана хэмээн мэдэгдэж байсан. Мөн тус уурхайд 2.85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Олборлосон нүүрсээ Хятадын баруун хойд хэсгийн Шинжаанд борлуулна гэдгээ мэдээлж байсан. Харин тус ордоос нүүрс олборлох оператор компаниар Австралийн “Leighton”-ы Хонконг дахь охин компани “Leighton Asia” ажиллах юм. Оператор компанитай 460 сая тонн нүүрс олборлох, 220 сая долларын өртөг бүхий  гэрээг “Мон Эн Ко” хийсэн.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр Улсын комисс Хөшөөтийн уурхайг хүлээж авахаар очиж байсан. Гэхдээ тус ордын нөөцийн талаар зөрүүтэй тоонууд өнөөдрийг хүртэл явсаар байгаа юм. Эрдэс Баялгийн Зөвлөлөөс  ордын нөөцийг 87.5 сая тонноор баталгаажуулсан бол   компанийнх нь албан ёсны сайтад 2.4-4.4 тэрбум тонн нөөцтэй гэж мэдээлсэн. Салбарын яамнаас “Мо Эн Ко” компани хайгуулын үйл ажиллагаа явуулж, өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр тогтоогдсон нөөцийг өсгөж 87.5 сая тонн болгосныг Эрдэс Баялгийн Зөвлөлөөс  баталж, ашиглалтын лиценз өгсөн.

Нэмэлт судалгаа хийгээд нөөц нь дахин өсвөл нэмээд батална гэдэг. Хамарч байгаа ерөнхий хэмжээгээр нь авч үзвэл Хөшөөт Тавантолгойн дараа орох хэмжээний маш том нүүрсний бассейн…  Ордыг стратегийн ордуудын жагсаалтад оруулах тухай асуудал яригдаж байгаа гэсэн байр суурийг салбарын яамнаас илэрхийлсэн байгаа.

Бид Тавантолгойн ордоос эхний ээлжинд жилд 15 сая тонн нүүрсийг олборлоод эхэлнэ гэсэн төлөвлөгөө яригдаж байгаа. Харин Хөшөөтийн ордын нүүрс олборлолтын гэрээний хугацаа зургаан жил бөгөөд гэрээний эхэн үед Хөшөөтийн уурхайгаас жилд гурван сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй гэж буй. Цаашлаад, “Мон  Эн Ко”, “Leighton Asia₮ хоёрын гэрээний дагуу бол Хөшөөтийн уурхайгаас нэг жилд олборлох нүүрсний хэмжээ найман сая тоннд хүрнэ  гэж байгаа юм.

Э.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих