Нэмж 30 мянган тонн түлш авахаар болжээ

Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаагаар ахлуулсан баг ОХУ-ын “Роснефть” компанийн төлөөлөгчтэй уулзсаны дүнд нэмж 30 гаруй мянган тонн дизель түлш авахаар болсон байна.

Манай улс анх 84 мянган тонн дизель түлш авах хүсэлт тавьсан ч 34 мянган тонныг нийлүүлсэн юм. Сүүлд тус улсын засгийн газрын шийдвэрийн дагуу нэмж 10 мянган тонн түлш экспортолсон билээ.

Харин энэ удаад 30 мянган тонныг авснаар анх захиалсан түлшээ бараг бүрэн авч байгаа юм. Дизелийн нөөц бүрдсэн тул үнийн хөөрөгдөл арилна гэсэн хүлээлттэй байна.

Гэхдээ цаашид “Роснефть” компаниас манай улсын хүссэн хэмжээгээр шатахуун нийлүүлэх бололцоо хомс байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих