Uvertura хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва:Үзэгчид тасралтгүй 10 минут алга ташсан. Үнэхээрийн гайхалтай

dagvaUvertura хамтлаг. Би энэ хамтлагийн дуунд Г.Пүрэвдагвын хэлдэгчлэн “үнэхээрийн” дуртай. Яагаадыг сайн мэдэхгүй ч, надад таалагддаг. Нэг их тайвширал өгөх шиг болдог юм. Өмнөх тоглолтыг нь үзэж чадаагүйдээ хирэндээ харамсаж явсан миний хувьд дахиад тоглоно гэдэг мэдээ “үнэхээрийн” гайхалтай байлаа. Хийж бүтээхийн донд автаж, уран бүтээлийн олз омог нь ид буцалж яваа авьяаслаг залуучуудад амжилт хүсье.

Танай хамтлагийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байгаа дууллаа. Сарын өмнө тоглогдсон  танай тоглолт монголын урлагийг ертөнцийг бас бужигнууллаа шүү дээ?

-       Одоо болтол сэтгэлээс гарахгүй, нүдэнд харагдаад л байна.  Амьдралын  минь хамгийн баяртай мөч тэр хоёр өдрөөр төсөөлөгдөж байна шүү. Өнөөдрийг хүртэл маш олон баяртай сайхан өдрүүд байсан л байх.  Анх хамтлаг байгуулахдаа олон  том  зорилт  тавьж байсны хамгийн том нь Монгол поп опера  урсгалыг хөгжүүлэх гэсэн чин хүсэл байсан юм.  Монгол поп опера  100 хувь оркистертой, 100 хувь амьдаар дуулаад, тайзны шийдэл нь шал өөрөөр шийдэж, драмчилсан маягаар тоглогдсон. Тоглолт маань маш сайхан амжилттай болсон. Үзэгчид арван минут тасралтгүй алга ташихыг би л лав харж байгаагүй. Үнэхээр ийм тоглолтыг үзээгүй юм байна, гайхалтай гэсэн уулга алдалт, үзэгчдийн 10 минут тасралтгүй алга ташилт. Үнэхээр гайхалтай.

-       Яг тэр үед юу бодогдож байсан бэ? Тэр үеийн сэтгэгдэлийг одоо сонсоход сайхан байна?

-       Яг одоо ч гэсэн тэр алга ташилт чихэнд сонсогдож байна. Сэтгэлд хоногшоод үнэхээрийн гайхалтай. Одоо бодоход 3 D болон гэрлээр тайзаа шийдсэн, драмчилсан, Со ахын маань найрууллагын дөрвөн бэрх, дөрвөн дөрөө, 100 хувь амьд оркистор,  дуугаралт гээд бүх юм үнэхээр төгс байж чадсан гэж би өнөөдөр ам бардам хэлж чадна. Манай хамтлагийн продюссер Алтанхуяг ахын удирдсан оркистор үнэхээрийн гоё нүрэглээд л, понаграммаас 100 дахин илүү  гоё дуугаралтыг тэнд гаргаж чадсан. Энэ бүгдийг эргээд бодоход маш ололттой сайхан тоглолт болсон гэж бид бодож байгаа.

-       Танай тоглолт 10  сарын 24, 25нд болсон. Тэгтэл одоо энэ сарын 26-нд дахин тоглолт хийнэ гэж байна. Сарын дараа эргээд тоглох болж байна. Магадгүй түрүүчийнхээ тоглолтын шокноос гарж амжаагүй л яваа болов уу? uvertura-middle

-       Тийм. Тоглолтын эмоц, зрителын уур амьсгал, хүмүүсийн баяр хүргэж байгаа уур амьсгал одоо болтол тасраагүй байна. Энэ сарын хугацаанд тааралдсан хүн болгон гайхалтай тоглолт болсон шүү гэж хэлж байна. Бид онгироод байгаа юм биш л дээ. Чин сэтгэл гэж байдаг шүү дээ. Хүмүүсийн чин сэтгэлийн баяр хүргэлтийг нүднээс нь олж харж байна. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр хүртэл хөөрч догдлон яваа минь тоглолтынхоо эмоц, шокноос гараагүй байгаагийн минь л шинж.

-       Арван минут тасралтгүй алга ташихад та нарт юу мэдрэгдэж байсан бэ. Танд ямар мэдрэмж байв. Тухайн үед яг яадаг юм  байна?

-       Энэ тоглолт бид дөрвийнх шүү. 550 хүн бид дөрвийг үзэж байгаа шүү, Uvertura хамтлагаар амьсгалж байна шүү. Монгол поп опера урсгалийг  энэ хүмүүст мэдрүүлж чадлаа шүү гэж бодоод шоконд орчихсон шүү дээ. Хэлэх үг олдохгүй, юу хэлэхээ мэдэхгүй. Зөвхөн инээсэн.  Бид дөрөв баярлалаа ч гэж хэлж чадаагүй ш дээ.  Хүмүүс чинь тоглолтынхоо төгсгөлд  үзэгчиддээ хандаж баярласнаа хэлдэг ш дээ. Бид дөрөв тэгэж чадаагүй ээ. Инээгээд л байсан. Хөтлөгч маань тоглолтыг минь хааж өгсөн. Үзэгчид тоглолт дууслаа, үгүй юу гараад явчихдаг ш дээ. Зарим нь бүр дундаасаа үзэгчээ алддаг тоглолт ч байдаг. Бид бүгдээрээ л мэднэ. Тасралтгүй 10  минутын алга ташилт гэдэг бол “Танай тоглолт гайхалтай болсон шүү” гэсэн мессеж гэж ойлгож байгаа. Та бод доо. Тоглолтын дундуур нэг ч хүн хоорондоо яриагүй, нэг ч хүн утсаар яриагүй шүү. Одоо энэ дууны араас юу явах бол, энэ дөрвөн бэрх ямар учиртай юм бол, энэ дөрвөн дөрөө юу юм бол, энэ хэд чинь яагаад хөшөө шиг зогссон юм бол, ард талын 3D юу юугаар холбогдож байгаа юм бол гээд хүн болгон дотроо бодолтой, үзэгч бүхэн тоглолтонд маань бүрэн орсон учраас аягүй гоё санагдаж байсан.

Pic_8-       Тоглолт  хэдэн минут үргэлжилсэн вэ?

-       Яг хоёр цаг

-       120 минут тэр хүмүүсийг хөдөлгөөнгүй барина гэдэг чинь тийм амархан юм биш  дээ?

-       Ёстой явдалтай. Тоглолт яг 19 цагт эхэлсэн. Тоглолтын найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбурам ах ажилласан. Со ахын хүүхэд 19 цаг 10 минут гэж ирээд аавдаа хөөгдөөд тоглолт үзэж чадаагүй гэсэн. Анх удаа цагтаа эхэлсэн тоглолт бол бараг танайх байх шүү гэж байсан. Тоглолт эхнээсээ л зрителээ барьсан. Бид үнэхээр мөрөөдөж явсан мөрөөдлийнхөө зах зухаас биелүүлж чадсан.

-       Баяр хүргэе. Үнэрээр гайхалтай тоглолт болсон гэж сонссон. Үзэж чадаагүй дээ харамсаж л байлаа. Гэхдээ энэ тоглолт бол дахиад тоглогдох нь дамжиггүй  юм байна гэж бодож байлаа. Санасныг бодвол  тоглолтын тов ч хурдан гарлаа. Саяхан “Тэнгэрийн хүү” жүжгийн дууны клипыг үзлээ. Дотор нь ороод хуруугаа  дүрэх нь халаггүй үзлээ. Их гоё санагдсан. Өнгөрсөн зуны томоохон ажлуудын нэг үү?  deeltei zurag

-       Баярлалаа. Манай нэг гишүүн маань Хөвсгөлийн уугуул хүүхэд. Зун бид Хөвсгөл, Жанхай, Хатгалд тоглосон. Хажуугаар нь бас амарсаан. Тэнгэрийн хүү жүжгийн дууны клипийг наадмаар зориулж хийсэн.  Манай хамтлагийнхны наадмаар ард түмэндээ зориулж барьсан бэлэг. Сүүлд Төрийн шагналт О.Дашбалбар агсаны  “Амьддаа бие биеээ хайрла” шүлгийг дуу болгож, клип хийлгэлээ. Тоглолтынхоо бэлтгэл ажилтай байсаар байгаад л зуныг өнгөрөөсөн байна.

-       Зун та нарыг амраагүй гэдгийг мэдэж байна аа. Тоглолтын бэлтгэл ажил дээр бас их цагийг зарцуулсан байх. Мэдээж их цагийг зарцуулж, их юмыг золиосолсон болоод саяны тоглолт сайхан болсон байж таараа. Бас хэцүү хатуу цаг үе таарч л байсан байх, танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ?  

-       Дөрвөн жил болж байна.

-       Энэ хугацаанд  хэцүү зүйл байсан л байж таараа. Шантралгүй, ухралгүй, няцалгүй байж, өнөөдөр өчнөөн олон залуусыг араасаа дагуулж, тэдний үлгэр дууриал, бахархал болж байгаад чинь би баярлаж байна.  Юу хэлэх гээд байна вэ гэхээр өчнөөн олон залуус дуулна гээд ирдэг. Тэгтэл дуучин болж чадахгүй нэг хэсэг байдаг, мэргэжлийн дуучин болчихоод худалдагч хийгээд явдаг  хэсэг ч байдаг. Гэтэл тэндээс ахиад баахан залуучууд дуучин болно оо гээд хүсээд ирдэг. Тэнд ирж байгаа хүүхдүүдийн хүсэл зоригийг та нар асааж өгсөн байх гэж миний хувьд бодож байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ ?

-       Биднийг ХБК-д элсэж байхад бараг 50 орчим хүүхэд орж байсан. Яг өөрсдийн жишээгээр ярья. ХБК-ийг төгсөхөд 20 орчим хүүхэд төгсөж байсан. 50 орчим хувь нь замдаа шантарсан, ажил амьдралаа бодсон, өөр мэргэжил сонгосон. 20 орчим хүүхэд төгсөөд мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа нь миний мэдэхийн тав зургаахан л байгаа. Бид дөрөв хамтлаг болоод явсан. Нөгөө мэргэжлийн байгуулагад ажиллаж байгаа хэд маань ихэнх нь хөдөө орон нутагт л байгаа.  Маш олон жилийн амьдралаа золиослох шаардлагатай гээд л хүмүүс ярьдаг. Тэр бол үнэн л дээ. Бидний хувьд 9 жил сурсан. Хамтлаг байгуулаад дөрвөн жил болсон. Одоо л бид үр шимээ үзэж эхэлж байна. Арван хэдэн жилийн дараа үр шимийг нь хүртэж байна. Урлагаар бизнес хийгээд мөнгө олно гэж бодож байгаа бол хэцүү. Бидний чиглэл өөр, уран бүтээлдээ маш их мөнгө зардаг.  Бид урлагийг хайрлах ёстой, хүндэтгэх хэрэгтэй. Эхлээд хүндэтгэж байж, хайрлаж байж дараа нь шимийг нь хүртдэг юм байна. Бидний хувьд ямар ч байсан CD-гээ гаргачихлаа. Урсгал тодорхойлчихлоо. Тоглолтоо хийчихлээ. Одоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байна. Гайхалтай сайхан байна. Энэ хүртэл явахад дандаа дардан сайхан байгаагүй. Гэхдээ бид дөрөв бие биедээ л хамгийн их итгэдэг. Магадгүй түүнийхээ хүчинд өдий дайтай яваа байх. Хамтлаг байна гэдгийн мөн чанар нь бие биедээ итгэх.

61800_374596755963689_1040298039_n-       Тоглолтын ар дээр гараад маргааш нь бүх юм хоосон болчихсон юм шиг сонин мэдрэмж төрдөг. Та нарт яадаг вэ?

-       Манай нэг найз ярьж байсан. Тоглолтынхоо маргааш өглөө гэртээ хийх юмгүй сонин царайлаад хэвтэж байсан гэж. Бид нарт ч гэсэн тийм мэдрэмж төрөх байх, тоглолтын маргааш өглөө яах бол гэж бодож байсан. Харьцангуй дараагийн ажлууд төлөвлөгдсөн байсан болохоор  тэр мэдрэмж нь бага байсан. “Анир” студийн маань 10 жилийн ойн ажил тоглолтын маргааш өглөөнөөс нь эхэлсэн. Тоглолтын билет гурав, дөрвөн хоногийн өмнө дууссан болохоор дахин тоглох юм байна даа гэсэн бодол хэн хэнд маань байсан болохоор хоосрох мэдрэмж их бага байсан байх.

-       Танай хамтлаг “Анир” студийн дэргэдэх гэж явдаг. Чи өөрөө “Анир” студийн ажилтан. Ингэхэд “Анир” та хоёр яаж яваад холбогдсон юм бэ?

-       Би 2005 онд 10 ангиа төгссөн. “Анир” студийн Б.Алтанхуяг ахын эхнэр нь манай ээжийн  хамгийн том эгчийнх нь хүүхэд байхгүй юу. Хүргэн ах тэр үед  “Чи ер нь дуучин болвол яасан юм бэ” гээд шалгалт авч байлаа.  Тухайн үед “Анир” студи байгуулагдаад хоёр жил болж байсан. “Хөгжим бүжигт ор, дуучин бол. Манай студид давхар ажилла. Урлагийн хүн бол” гэсэн саналыг Хуягаа ах тавьж байсан юм . Би чинь сурагч байхдаа огт дуулдаггүй хүүхэд байлаа. Харин бүжиглэдэг л байсан. “Анир” студид авч, ХБК-д оруулсан хүн бол “Анир”-ын Б.Алтанхуяг ах. “Анир” студид ажиллаад гурав дөрвөн жил боллоо. Хамтлаг байгуулах боллоо. Хамтлаг маань хөгжим бүжиг төгсөхөөс нэг жилийн өмнө буюу 2009 онд байгуулагдаж байсан. Сургуулиа төгсөөд “Анир” студидээ ажиллана. Мэргэжлийн урлагийн байгууллагат орохгүйгээр хамтлаг байгуулна. Поп опера чиглэлээр дуулмаар байна гээд Алтанхуяг ахад хэлж байсан. Алтанхуяг ах маань дэмжиж биднийг залж чиглүүлсэн. Хуягаа ахдаа зөндөө их баярладаг шүү. “Анир” студийн дэргэдэх Uvertura хамтлаг гэж явдаг. Хажуугаар нь би “Анир” студийн дууны инженер хийдэг. Хэд хэдэн CD-ны ард гарчихсан. Төрмандах, Идэржавхлан гээд бид нар чинь нэг үеийнхэн. Тэдний дууны инженерийг хийгээд л  анх “Анир”-тай холбогдож байсан даа.

-       Одоо тоглолтын бэлтгэл ажил харьцангуй гайгүй биз дээ.

-       Хамаг баг бүрдсэн учраас энэ удаагийнх гайгүй л дээ. Энэ сарын 26-нд буюу тусгаар тогтнолын баяраар яг хуучин баг бүрэлдхүүнээрээ  тоглоно.

-       Ерөнхийдөө хэдэн хүний бүрэлдхүүнтэй вэ?

-       Оркистор, арын алба, тайзны ажилчид гээд 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй.  Тэгээд яг тэр бүрэлдэхүүнээрээ тайз нь 3D, гэрэл нь хуучин газраасаа, хөгжим техник нь хуучин газраасаа, оркистор нь бүрэн бүрэлдэхүүнээрээ, оролцож байгаа уран бүтээл нь бүрэн бүрэлдэхүүнээрээ найруулга нь жаахан өөрчлөгдөх байх гэж бодож байгаа.0IMG_1945-600x746

-       Мөн ч их ажлын амжуулж байна даа. Ер нь хоногт хэдэн цаг унтаж байна?

-       Сүүлийн үед унтахаа байсан. Шөнийн 03 цагт унтаад л, өглөө 08 цагт босдог болсон. Унтахаа болиод байгаа. /инээв/

-       Тэгээд дажгүй юу?

-       Яахав, сурчихдаг юм байна. Сүүлдээ нойр ч хүрэхээ байдаг юм байна. Орой очоод толгойд есөн шидийн юм бодогдоод, маргааш чинь юу хийх ёстой билээ гээд л. Тэгээд өглөөд их сонин сонин сэрэх юм байна ш дээ.

-       Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-       Тоглолтын ар дээр гарчихвал нэг том амьсгаа авна. Тэгээд шинэ жилийн баярын ажлууд эхэлнэ. УДЭТ-т тоглосон тоглолтоо DVD болгох санаатай байгаа. Монтажныхаа ажилд орчихсон байгаа. DVD-гээ оны өмнө гаргаж амжихгүй байх, оны дараа л гаргана даа. Хоёр дахь бие даасан audio CD-гээ гаргана. Оны өмнө дабль CD гаргах төлөвлөгөөтэй байна.  Оны өмнө Япон явах төлөвлөгөөтэй, оны дараа урагшаа явах төлөвлөгөөтэй байгаа. Цагаан сараар магадгүй Америк явах байх. Ирэх хавар нэг мюзикль тоглох төлөвлөгөөтэй байгаа гээд ажил их байна аа.

-       Мюзиклийн зохиол бичигдсэн үү

-       Зохиол нь бичигдээгүй. Санаа нь гарчихсан байгаа. Хэд хэдэн мюзиклийн санаа гарчихсан байгаа. Одоо Uvertura хамтлаг хоорондоо танилцаж хамтлаг яаж бүрэлдсэн юм бэ гэдгээс  сэдэвлээд, дуунуудийг нь багцлаад театрчилсан маягийн мюзикль байх юм. Бас хонхны дууны нэг мюзикль яригдаж байгаа.

-       Сайхан байна аа. Уран бүтээлийн онгод хийморийг хүсье. “Анир” студийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэе?

-       Миний хувьд маш том үйл явдлууд болж байна. “Анир” студидээ ороод найман жил ажилчихлаа. “Анир” студийн 10 жилийн ой гэдэг чинь миний бас баяр байхгүй юу. Найман жил ажилласныхаа үр шимийг үзэх гэж маш том арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд гурван үеийн хит дуунуудаас бүрдсэн, хит дуучид, амьд хөгжмийн гайхамшиг гэсэн уриан дор “Өчигдөр , өнөөдөр, маргааш” гэсэн тоглолт зохион байгууллаа.  Харин 24-нд “Анир” студийн хүндэтгэлийн гала концерт болно. 100 хувь амьд оркистортой, мэргэжлийн уран бүтээлчид, дандаа том дуунууд дуулагдана. 26-ны өдөр “Анир” студийн 10 жилийн ойн ажлыг хааж манай хамтлаг UB palace-ийн концертын их танхимд тоглох болно. 3000 хүнд өөрсдийнхөө тоглолтыг хүргэх гэж байна. Том үйл ажиллагаа, баярууд хойно хойноосоо болж байна.

Б.Чулуунцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих