Э.Сумъяа, Т.Мөнхтуяа нар мөнгө, Б.Одончимэг хүрэл медаль хүртэв

Э.Сумъяа, Т.Мөнхтуяа нар мөнгө, Б.Одончимэг хүрэл медаль хүртэв

Азербайжан улсын нийслэл Баку хотод Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний эмэгтэй барилдаан өндөрлөлөө.

ҮI дахь удаагийн энэхүү олон улсын тэмцээнд 32 орны гурван зуу гаруй шилдэг бөхчүүд барилдлаа. Дэвжээнд Монголын есөн бөх зодоглосноос 51 кг-д ОУХМ Э.Сумьяа, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа нар мөнгө, 72 кг-д Б.Одончимэг хүрэл медаль хүртлээ.
Японы алдарт бөх Каоро Ичог очоогүй болохоор С.Батцэцэг гавъяатыг түрүүлнэ гэж дасгалжуулагчид нь найдаж байсан ч Японы залуу бөх Р.Ватарид ялагдаж медальгүй хоцров.

Түүний жинд энэ жил Красноярскийн “Алтан Гран-При” тэмцээн, Европийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж ДАШТ-ийг өнжсөн Латвийн бөх А.Григорьева алтан медаль хүртжээ.

67 кг-ын жинд жин өгсөн ирсэн АНУ-ын бөх Е.Пирожковад гавьяат тамирчин О.Насанбурмаа дийлдэж медальд хүрсэнгүй.

Б.Марал /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих