Онгоц саатсан шалтгааныг нуужээ
Онгоцны техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт, шалгалт дутмаг, мэргэжлийн зүгээс удирдлагаар хангаагүйгээс болж ноцтой зөрчил гарсныг ИНЕГ цөөн хүний хүрээнд нуун дарагдуулсан гэх мэдээлэл дуулдаж байна.
Энэ сарын 19-ны 08.20 цагт МИАТ-ийн “Бойнг-767” онгоц Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг хийхээр агаарт хөөрөөд удалгүй эргэж буужээ.
Онгоцны баруун хөдөлгүүрийн тосны даралт унасан тул ийнхүү эргэж буухад хүргэсэн. Учир нь инженер техникийн ажилчид тосны банкны тагийг нь таглахаа мартчихсан байсан тухай тухайн үед яригдаад өнгөрсөн гэнэ. Гэтэл энэ байдлаар жаахан удсан бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюултай байдаг ажээ. Тус нислэг OM-301 аялалын дугаартай байсныг эх сурвалж хэллээ.
Ч.Зотол /ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: