Хубилай Сэцэн хаан

1383800_579871465400761_970047053_n1259 онд Мөнх хаан өвчний улмаас нас барснаар Монголын эзэнт гүрэнд мөн л аюулын харанга дэлдлээ. Учир нь Мөнх хааны үхэл гэнэтийн зүйл байсан бөгөөд түүний дараах хаан суудал тодорхойгүй байлаа. Иймээс л 1260 онд Хубилай Кайпиньд өөрийгөө их Монгол улсын хаанаас өргөмжилсөн бол Аригбөх мөн л тал нутагт өөрийгөө хаан ширээнд залснаар төрсөн ах дүүс, Монгол оронд иргэний дайн болох нь тодорхой болов. Энэхүү дайнд Хубилай 1264 онд ялалт байгуулж Аригбөх нэг мөр бууж өгснөөр Хубилай ганцаараа их Монгол улсын эзнээр суув. Хубилай сэцэн хаан 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 5 дахь хаан байсан бөгөөд Их ЮАНЬ гүрнийг үндэслэг юм.

Хубилай хаан нь Тулуй Сорхагтани Бэхи нарын хүү бөгөөд Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хан улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэл өргөн уудам агуу эзэнт гүрэн багтаж байв.1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд энэ нь олон түүхчдийг зэмлэлийг хүлээсэн явдал гэдэгтэй санал нийлэх хүн олон бизээ. Тэрээр1279 онд өмнөд Сүн улсыг буулган авч бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов.

 

 

 

Хубилай хааны хийсэн өөрчлөлтүүд

Хубилай хаан ор суусны хойно төр улсын засаглалд маш ихээр анхаарал хандуулах болсон нь Монгол улсын нийслэлийг Бээжинд шилжүүлэн Хятад, Түвд болон Араб зэрэг олон орны эрдэмтэн мэргэдийн зөвлөхөө болгон ажиллуулах болов. Тэрээр Хятадын хууль дүрэм, журам зэргийг авч хэрэглэн газар тариалан эрхлэлтийг дэмжиж, суваг шуудуу татах зэрэг ажлуудыг хийсэн нь Монгол үндэстэний хувьд цоо шинэ зүйл байлаа. Мөн соёл урлагийн тал дээр ч анхаарал хандуулж байв.

Түүний хийсэн хамгийн том шинэчлэлт бол Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгийг нэвтрүүлсэн явдал юм. Мөн өнчин ядуу иргэдэд өглөг буян өгөх санг бий болгон ажиллуулж, Их Юань улсын хууль дүрмийг улам чангатган үндсэн хуулийг хүртэл батлав. Түүний үед Зүүн болон зүүн өмнөд Азийхан Европ болон барууны улс оронтой шууд харилцах үндэс суурь тавигдсан. Тэрээр Их Монгол улсын нэрийг Юань болгон өөрчилсөн бөгөөд Хятад иргэдийн хууль ёсны эзэн хаан болсон нь Дундад улсыг бүрэн эрхшээлдээ оруулсны илрэл юм. Түүнээс өмнө болоод хожим хэн ч Хятад улсыг иймэрхүү байдлаар эрхшээлдээ оруулж байсангүй, тийм зүйл хийхийг ч боддоггүй байсан гэхэд болох буй за.
Ямартай ч Хубилай хааны энэхүү үйлдлүүд олон түүхчид, үе үеийн Монгол ард иргэдийн хувьд зөв бурууг дэнслүүлсэн шийдвэр байсан юм. Ямартай ч Хубилай хааны тухай ахин 2-3 нийтлэлийг хэсэгчлэн оруулах болно. Энэхүү нийтлэлийг уншиж буй та ч бас энэ талаар өөрийн санал бодлоо сэтгэгдлийн хэсэгт үлдээж болно шүү.


URL:

Сэтгэгдэл бичих