Өвөрмонголд нүүрснээс шатахуун гаргадаг үйлдвэр барьж байна

australia_coal-middleБНХАУ Өвөр Монголын Хишигтний хошуунд нүүрснээс шатдаг хий, шатахуун гаргаж авдаг үйлдвэр барьж эхэлжээ.

Энэ нь Бээжингийн хувьд ийм төрлийн хоёр дахь том бүтээн байгуулалт нь гэнэ.

Үйлдвэр ашиглалтад орсны дараа жилд дөрвөн тэрбум шоо метр хий үйлдвэрлэж, Бээжин хотын хэрэгцээнд нийлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар төслийн эхний хэсэг хэрэгжиж, үйлдвэрийн нэгээхэн хэсэг нь баригдаж дуусах шатандаа явж байгаа юм байна.

Энэ хэсэг үйлдвэр нь жилд 1.33 тэрбум шоо метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Цаашдаа яг ийм хэмжээтэй хоёр үйлдвэрийг барих бөгөөд үйлдвэр, Бээжинг холбосон шугам хоолойн угсралтын ажил мөн хийгдэх юм байна.

“Өвөрмонгол бол байгалийн цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг бий болгох тал дээр амжилттай ажиллаж байгаа муж. Өөртөө засах муж нь нүүрс, газрын тос, байгалийн хий, салхин болон нарны эрчим хүчний арвин нөөцтэй” хэмээн Синьхуа агентлагийн мэдээлэлд дурьджээ.

Х.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих