Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригтыг “хулгайч, хумслагч” гэж шоголжээ

351da064820cff72de64fb14bcd45865_x3

Манай томчууд “твиттер”-ээр хоорондоо жиргэж үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болсон билээ. Тэгвэл Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригтын дургүйг нь хүргэж, шоглоод авчээ.

Тэрээр УИХ-ын гишүүн Шилийн богд уулын зургийг твиттер хуудаснаа оруулж жиргэжээ.

Харин Их аварга Д.Дагвадорж түүнд хариу болгож “Хулгайчийн уул. Хүний юмыг хумсалдаг гаруудын нуугддаг уул гэх үү дээ. Та бас???” хэмээн жиргэжээ. Үүнд дургүйцэж, уурласан эрхэм гишүүн “Асашёорюү дургүй хүргээд байгаарай″ гэхэд Их аварга улам шоглосон янзаар “Ккк. Юун сүртэй юм. Үхсэндээ уурлаад байгаа юм” хэмээжээ.

/шуурхай/


URL:

Сэтгэгдэл бичих