Эхнэрийнхээ атганд орсон эрчүүдийн НУУЦЛАГ ШИНЖ
Ажиллагсадаа захирч чаддаг ууртай, ширүүн дарга харин эхнэрээсээ ухаан алдтал айх нь бий. Нөгөө ширүүн дуу хоолой огцом өөрчлөгдөж, зөөлөн ялдам болж хувирдаг. Эхнэрийнхээ аясаар байж, удирдуулдаг эрчүүд цөөнгүй байдаг. Тиймээс эрчүүд гэр бүлдээ ямар байр суурь эзэлдэг болохыг мэдэхийг хүсвэл сэтгэлзүйчид хэдэн асуултад хариулахыг санал болгож байна.
- Эхнэр чинь чухал шийдвэрийг тантай зөвлөлгүй ганцаараа гаргадаг уу?
-Мөнгө, төгрөгийг хэрхэн зарцуулахыг эхнэр чинь шийдэж тодорхойлдог уу?
-Зөвхөн өөрийнхөө үйлдлийг туйлын зөв гэж эхнэр чинь зүтгэдэг үү?
-Эхнэр чинь танаас зөвлөгөө авдаг уу?
-Тэрбээр таны үзэл бодлоос илүү ээж, хөрш эмэгтэй, найз бүсгүйн санал, зөвлөмжийг эрхэмлэдэг
үү?
-Эхнэр чинь таны бүх цалинг авч, зөвхөн халаасны мөнгө өгдөг үү?
Хэрэв асуултын талыг “Тийм” гэж хариулсан бол харамсалтай байна. Та эхнэрийнхээ удирдлагад байдаг юм байна. Эхнэртээ аж ахуйд нь тусалдаг, гэрийн ажил хийх нь эрхшээлд нь орсны шинж гэж зарим эрчүүд үздэг. Сэтгэлзүйчид үүнийг төөрөгдөл гэж баталж байна. Гэрийн ажил үүргийн хуваарилалт бол хэвийн үзэгдэл. Эхнэрийнхээ эрхшээлд байдаг эрчүүдийн янз бүрийн төрөл байдгийг тэд нотолжээ.
Дуулгавартай эр: Эхнэр нь түүнийг захирч байдгийг тэрбээр дуулгавартай хүлээж авдаг.
Өөрийгөө амьдралд, ажил төрөлд ч тэр азгүй нэгэн гэж бодож, үүнтэйгээ эвлэрчихсэн байдаг. Түүнийг эхнэр нь бусдын дэргэд доромжилж байхад ч эсэргүүцдэггүй. Ийм гэр бүлд нөхөр эхнэрийнхээ эрхшээлд бүрэн орсон байдаг байна. Учир нь эхнэр түүнээс ухаантай, авьяастай, аж ахуйч гэсэн бодолтой байх тул хүндтэй байр суурь эзлэх гэж санаархахаа ч больдог.
Нууцлаг эр: Түүний алхам тутмыг эхнэр нь хянаж байдаг. Гэвч илэрхий бүдүүлэг зан гаргахгүй. Тэрбээр найрсаг зан гаргаж, бусдад мэдэгдүүлэхгүйг хичээдэг. Эхнэр нь нөхрийнхөө ажил төрлийн нарийн ширийн зүйлийг андахгүй мэддэг. Чөлөөт цагаараа хэнтэй нөхөрлөх, харилцдаг болохыг хүртэл зааж сонгодог. Нөхрийнхөө албан тушаал ахих явцад биечлэн оролцохоос буцахгүй. Ийм халамж зуршил болж, нөхөр нь ч байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг.
Зомби эр: Эхнэрийнхээ хэлснийг үг дуугүй дагана. Түүнд эхнэр өөрийгөө ямар ухаантай, сэргэлэн, овсгоотой нэгэн болох үнэмшлийг түүний сэтгэлд баттай бий болгож чадна. Тиймээс нөхөр нь эхнэрийнхээ арга, эрхшээлд илбэдүүлсэн мэт ордог. Тохиромжтой, тохиромжгүй нөхцөл байдалд эхнэрээ магтах дуртай. Ямар их хувь тохиолоор эхнэртэйгээ танилцаж, гэрлэсэн тухайгаа сэтгэл догдлон ярьдаг. Үүндээ чин сэтгэлээсээ итгэдэг. Эзэрхэг эхнэр нь түүнийг бусдын дэргэд загнаж, доромжилж байхад ч сөхөө авахгүй. Эхнэртээ захирагддаг эрчүүд гэр бүлдээ эзлэх байр сууриа эргүүлэн авах ёстой. Амаргүй ч гэсэн боломжтой зүйл. Гэр бүл тэгш эрхтэй, хайртай хүмүүсийн сайн дурын холбоо. Тиймээс эхнэртэйгээ харилцах харилцааг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Гэвч үүнийг нэг өдөр огцом таслах бус, аажмаар харилцан ойлголцох, ухааруулах үндсэн дээр тулгуурлан хийх нь зүйтэй юм.
URL: