Арслан эрслэнгээ олны өмнө хөнөөжээ

65ba91962856f7cb164ab9f251ce31e0_L

ЛОНДОН. /Би-Би-Си/. Амьтны хүрээлэн үзэж байсан олон хүний өмнө яагаад арслангийн эрэгчин нь эмэгчнээ буюу эрслэндээ халдаж, хөнөөснийг АНУ-ын Техас муж улсын амьтны хүрээлэнгийн албаны хүмүүс шалгаж байна.

Даллас хотын амьтны хүрээлэнгийн таван настай “Жохари” эрслэнгийн хүзүүний шарх болон цус алдсан байдлаас үзвэл арслан хүзүүнээс нь шүүрч авсан бололтой.

Арслангууд олон жил эв найртай амьдарч байсан гэж амьтны хүрээлэнгийн албаны хүмүүс хэлэв.
“Эхэндээ хүн бүр тэднийг тоглож байна гэж бодсон” гэж нүдээр харсан гэрч Жим Харви ярилаа.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих