Зарим малчин тамга тэмдгээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна

imagesөббөөжужжуж“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малчдыг үнэмлэхжүүлэн тамга тэмдэг олгох ажлыг энэ онд зохион байгуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн хэмжээнд 16 мянган малчинд малчны мэргэжлийн үнэмлэх, тамгыг олгожээ.

Малчид үнэмлэх болон тамга тэмдэгтэй болсноор малын хулгайгаас сэргийлэх, арьс ширний урамшуулал авах зэрэгт ашиглах боломжтой хэдий ч Мөрөн суманд орж байгаа идэшний мал махны зонхилох нь гарал үүслийн бичиггүй байна гэдгийг аймгийн цагдаагийн газраас мэдээлсэн гэнэ. Иймээс малчид тамга тэмдэгээ тэр бүр ашигладаггүй, зарим тамга тэмдэг алдаатай хэвлэгдсэн учраас ашигладаггүй гэнэ. Цаашид малчдыг тамга тэмдгийг хэрхэн ашиглах талаар сургалтанд хамруулж байж тамга тэмдгийг олгоно гэдгийг ХХААЖДҮГ-ын мал үржлийн албаны дарга  Г.Баттулга хэлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих