МҮОНРТ-ийн захиралыг үүрэгт ажлаас нь огцруулах тушаал гарчээ

Сүүлийн өдрүүдэд  МҮОНРТ олны анхааралд байгаа бөгөөд тус байгууллагийн ажилтнууд захирал Ч.Даваабаярыг огцруулахаар Үндэсний зөвлөлдөө шаардах бичиг гаргаад байгаа билээ. Харин энэхүү бичгийн дагуу асуудлыг шийдэхгүй бол ажил хаялт зарлана хэмээн МҮОНТ уран бүтээлчид илэрхийлээд байсан юм.

Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чиглэл өгсөний дагуу Ерөнхий захирал М.Наранбаатар ажилчдынхаа өгсөн шаардах бичгийг нягталж үзээд Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг түүнд танилцуулах гэсэн боловч Ч.Даваабаяр нь утсаа салгаад ажилдаа ирэхгүй байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Ямартай ч МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь огцруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих