Шарх яагаад загатнадаг вэ?

healthgreenДугуй унах, сахлаа хусах эсвэл гэрээ цэвэрлэх үедээ бид өөрсдийгөө гэмтээдэг. Эхлээд бидэнд маш хүчтэй өвдөлтийг мэдэрдэг, харин дараа нь шарх нь мэдээ алддаг. Шарх нь сорив болон эдгэрэх үед бид байнга загатнадаг. Яагаад шарх эдгэрэхээрээ загатнадаг вэ? Мөн үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ?
Загатнах нь – сайны тэмдэг
Шарх загатнах нь тийм ч их өвдөлт биш. Харин энэ нь сайны тэмдэг ба шарх нь эдгэрэх шатанд орсныг илтгэнэ. Бидний бие эрхтэн дэх эс бүр нь өөрийн гэсэн үйл ажиллагаа , үүрэгтэй байх ба энэ бүгд нь өөр хоорондоо харилцан хамааралтай оршдог. Үйл явц бүр нь хамааралтай орших ба эсүүд нь өөр хоорондоо бодисыг солилцож байдаг.
Уг биохимийн бодис нь эсүүдийн хоорондын харилцааны хэрэгсэл болж байдаг.Шархдсаны дараа уг зохион байгуулалт нь богино хугацаанд тэнцвэржинэ. Мөн арьсны олон давхаргыг үүсгэгч сэргээгч эсүүд идэвхиждэг. Эхлээд эсүүд нь шинээр эмх цэгцэнд орж , аль болох хурдан хугацаанд эдгэрэх явцыг үүсгэнэ. Цус алдах, халдвар авахгүй байхын тулд эсүүд нь хурдан идэвхжихийн юун түрүүнд өөр хоорондоо холбогдох шаардлагатай. Шарх нь их эмзэг тул эсэнд байдаг бодис нь загатнуулдаг.


Загатналтын үед юу хийх вэ?
Шарх загатнаж эхлэвэл бид маажидаг, харин үүнээс бид татгалзах хэрэгтэй. Маажих үед олон тооны бактер нь эдгэрээгүй шарханд нэвчин орж үрэвсэл үүсгэх талтай. Эмчлэх хамгийн сайн арга бол сэрүүн, хүйтэн байлгах хэрэгтэй . Мэдрэлийн эсүүд нь тархинд шархыг маажиж болохгүй харин хүйтэн нөхцөлд байлгах хэрэгтэй гэсэн дохио өгдөг.


URL:

Сэтгэгдэл бичих