ОХУ цөмийн цацрагийн аюулгүй байдлын хөтөлбөрт чиглүүлэх хөрөнгөө гурав дахин нэмэгдүүлж мэднэ

ОХУ цөмийн цацрагийн аюулгүй байдлын хөтөлбөрт чиглүүлэх хөрөнгөө гурав дахин нэмэгдүүлж мэднэ

Оросын улсын «Росатом» цөмийн корпораци  цөмийн цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн санхүүжүүлэлтийн хэр хэмжээг 486 тэрбум рублиар үнэлсэн тухай  Александр Абрамов сэтгүүлчдэд мэдээллээ.

Оросын улсын «Росатом» цөмийн корпораци 2006-2025 онд цөмийн цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн санхүүжүүлэлтийн хэр хэмжээг 486 тэрбум рублиар (14,73 тэрбум доллар) үнэлсэн тухай улсын корпорацийн барилга байгууламжуудыг хоргүй болгох хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх газрын дарга Александр Абрамов сэтгүүлчдэд мэдээллээ.

Түүний хэлснээр түрүүчийн урт хугацааны хөтөлбөр гол төлөв хойшлуулашгүй арга хэмжээнуудийг агуулж байсан. Шинэ хөтөлбөрийн хүрээнд осол гарч мэдэх болон өөр барилга байгууламжуудын асуудлыг шийдвэрлэх юм.

Шинэ хөтөлбөрт чиглүүлэх бүх хөрөнгийн 50 хувийг цөмийн барилга байгууламжуудыг жагсаалтаас гаргах, бараг 15 хувийг цацрагт барилга байгууламжуудыг бүрэн төгс тусгаарлуулахад ашиглана гэж Александр Абрамов онцлов.

2007-2015 оны цөмийн аюулгүй байдлын холбооны хөтөлбөрт бараг 170 тэрбум рубль (5,15 тэрбум доллар) гаргана. Тэгснээр санхүүжүүлэлт бараг гурав дахин өсөн нэмэгдэх юм.

оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих