Нөхрийнхөө цогцостой бүтэн жил хамт унтжээ

nuhuraris02Бельгийн Брюссель хотын оршин суугч 69 настай нэгэн эмэгтэй жилийн өмнө нас барсан нөхрийнхөө цогцсыг хичнээн муухай үнэртэж, аймаар харагдаж байгааг ч үл анзааран тэврэлдэж унтсаар байжээ.

Ноднин арваннэгдүгээр сард түүний нөхөр Марсель астмаар нас барсан аж. Хөрш айлынхан нь эвгүй мэдрэхгүй байсан тул жилийн дараа байрны эзэн яагаад төлбөрөө өгөхгүй удаад байгааг асуухаар цагдаа нарын хамт очихдоо нөхрийнхөө цогцсыг тэврэн хэвтэж буй эмэгтэйг олж харжээ.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр нөхрийнх нь цогцсын дотоод эрхтнүүд урсан гарч, улмаар төдхөн өтөх гэж байжээ. Гэлээ ч нөхөртөө үнэнч, үгүйлсэн эмэгтэй түүнтэйгээ хамт байхын тулд байлгасаар байжээ.

Р.Гэгээ

 


URL:

Сэтгэгдэл бичих