ВЛАД КАДОНИЙН ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ
Оросын нэрт зөн билэгч, тодруулбал “Сибирийн шулам” гэгддэг Елена Голуновагийн хүү “хар шидтэн” Влад Кадони энэ сарын 27-нд Монголд ирэх болсныг та мэдэж байгаа. Ингээд эрхэм танд нэрт зөн билэгчийн чухал зөвлөгөөнүүдийг хүргэе.
МЭДЭХЭД ЧУХАЛ ЗҮЙЛҮҮД
1. Хүн өөрийгөө оношлох боломжгүй
Өөрөө өөртөө биеэ даагаад онош тавьсан хүмүүстэй ажиллахад их төвөгтэй байдаг. Чиний нүд рүү харж байгаад бүрэн дүүрэн итгэлтэйгээр аймшигтай хараал, хар хэл ам хүрээд, удам дамжсан ийм нүгэлтэй таарлаа, ингэсэн… гээд л ярьж өгнө. Ихэнх тохиолдолд эсрэгээр нь гэдгийг итгүүлэхийн тулд багагүй хүч, цаг зарцуулах шаардлагатай болдог. Тодруулбал, өөрт чинь хараал хийсэн, хэл аманд орооцолдсон гэж ирэх 10 хүний зөвхөн хоёр нь л жинхнээсээ тийм нөхцөл байдалд орсон байдаг. Энэ бол нийгэмд хамгийн түгээмэл тохиолдож буй хэтэрхий төвөгтэй үйл явц болоод байна.
2. Өөртөө итгүүллээ гээд эмчлэгдэхгүй
Хэрвээ та өөрийнхөө амьдралын ямар нэг цаг үеийг итгүүлж, үнэмшүүлэх гэж хичээвэл үр дүн нь танд харагдана. Харин энергийн үзэл оношлогооны тухайд бол та “цоо эрүүл” хүн. Энэ нь тухайн мэргэжилтэн таныг хараад танд шүглэсэн хар муу зүйлийг олж харахгүй байгаагийн шинж биш. Харин танд нэг ч хараал, хар хэл ам хүрээгүй байгаа хэрэг. Та өөртөө л эргэн тойрны хүмүүсийн нөлөөгөөр эсвэл өөрийнхөө сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр өөртөө ийм зүйл байгаа мэтээр итгүүлсний шинж юм. Та энэ бүгдээс үүдэн өөрийнхөө амьдралыг төвөгтэй болгож байгаа тул далдыг харах зөн билэгтэн биш, сэтгэл засалчийн тусламж танд илүү хэрэгтэй.
3. Айдас асуудлыг улам хүндрүүлдэг
Хэрвээ өвчтэй шүдтэй ч эмчид очихгүй удаан яваад байвал гарцаагүй очих нь баттай болох ч хор холбогдол, үр дагавар нь цаг тухайд нь хандсанаас огт өөрх байх нь мэдээж. Айдас хүнийг үргэлж саатуулан зогсоодог. Шүдээ авахуулан шүдгүй болох эсвэл эмчид очиж хэсэг зуур тэвчих хоёрын аль нь илүү аймшигтай вэ? Халдвар авсан газраа ариусган цэвэрлэх, эсвэл бүх амьдралынхаа турш хэсэг хэсгээр элдэв хар хэл ам цуглуулах хоёрын аль нь илүү аймшигтай вэ?
4. Сонголт зөвхөн ухамсартайгаар хийгдэх ёстой
Хэн нэгэн мэддэг хүнд хандахаасаа өмнө яаран шийдвэр гаргах хэрэггүй. “Надад арга засал хэрэгтэй байна” гэсэн үг үргэлж ялын төлөвлөгөө шиг л сонсогддог. Мэдлэггүй хүнд бол арга засал гэдэг нь хар хэл ам хийх хүчтэй хэлбэр мэт санагдана. Энэ хараал бол хувийн хэв шинжтэй. Аливаа асуудлыг шийдэх илүү тохиромжтой, арай эвтэй арга заавал байдаг. Иймд эдгээрийг зүгээр сонсож аваад, харин дараа нь “тийм” эсвэл “үгүй” гэдгээ сайтар эргэцүүлж бодсоны эцэст сонголтоо хийх хэрэгтэй. Ийм тохиолдолд таны энэ хүсэл өөрт тань болоод өөр хэн нэгэнд ямар ч хор хөнөөлгүй байна. Таны энэ сонголт үнэн зөв байх нь лавтай.
5. Алдаа гэдэг түгээмэл байдаг
Хэрвээ та гэртээ ямар нэг үхсэн амьтны үс ноос, хаалганыхаа хажуугаас зүү, босгон доороосоо эсвэл орц хаалганыхаа орчмоос өндөгний хальс зэрэг байх боломжгүй зүйл харсан бол…Өөрийнхөө эсвэл тэр бүлийнхнийхээ зурган дээр нүдийг нь ухаж цоолсон, шатаасан, ноосон утсаар ороосон байхыг харсан бол…Танд болон танай гэр бүлийнхэнд хор холбогдолтой элдэв таагүй асуудал ээлж дараалан гарч, тайлбарлахын аргагүй үйл явдал зэрэгцэж гараад байвал…Мөн та амьдрах сонирхлоо бүрэн алдаж, энэ байдал удаан үргэлжилсээр байгаа бол..
Эдгээр дээр дурдсан шинж тэмдгүүдэд цаг алдалгүйгээр мэргэжилтэнд хандаж, тухай бүрт нь асуудлыг шийдүүлэхгүй бол аливаа нөхцөл байдал хүндэрч мэднэ. Хамгийн том алдаа бол аливааг хойш тавьж, хүмүүст хандан арга хэмжээ авахгүй байх явдал. Жишээ нь: Танай гэрт дээр дурдсан нэлээд зүйл байхад гурван жил энэ хэвээр нь хэнээс ч тус дэм авахгүй гэр орноо ариусган цэвэрлэхгүй, лам, сүм хийдэд очиж арга засал хийлгэхгүй байхад халдвар нянгийн хэмжээ зураг дээрх гэмтээж цоолсон эд эрхтэн шиг эмчлэгдэхгүй өвчний хэмжээнд хүрнэ. Гэтэл хэн нэгэн дээр очоод шинжилгээ өгөхөд онош нь ДОХ байх жишээтэй. Танд энэ бүгдээс зайлсхийх хугацаа нэг, хоёр, гурван жил байж шүү дээ.
Хүний амьдралд хэрэг болохуйц эдгээр зөвлөгөөг та сайтар дагаж мөрдвөл бидний амьдрал аяндаа сайхан болох юм шүү.
URL: