Замын цагдаа бэлэн мөнгөөр торгохгүй
Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах гэж байна.
Энэ сарын 29-нөөс эхлэн замын цагдаа нарт уншигч, хэвлэгч төхөөрөмжийг түгээх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэглэж эхлэх аж. Зөрчил гаргасан жолооч иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээгээ таниулан торгуулиа дансаар төлнө. Заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна.
URL: