Их мастер Д.Эрдэнэбилэг дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чыжовтой тэнцлээ
Голландын Эммелорд хотноо үргэлжилж буй дэлхийн шилдэг 20 даамчин оролцож байгаа 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн талдаа ороод байна.
Тус тэмцээний 9, 10 дахь өргийн тоглолтууд явагдаж байгаа бөгөөд Ази тивийн дөрөв, улсын арван удаагийн аварга их мастер Д.Эрдэнэбилэг дэлхийн 10 удаагийн аварга ОХУ-ын их мастер Алексей Чыжовтой хараар тоглож тэнцснээр 11 оноотойгоор тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд явсаар байна. Түүнтэй адил 11 оноотой 5 тамирчин байгаа бөгөөд харин ОХУ-ын их мастер А.Георгиев 13 оноотой дэлхийн аваргыг ганцаараа тэргүүлж байна.
Тэмцээний 10 дахь өргийн тоглолтод их мастер Д.Эрдэнэбилэг Голландын даамчин Роел Бумсиратай хараар тоголно. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.
Ч.Хүслэн
URL: