Мааньтийн хорих ангийнхан бяцхан охинд цалингаа хандивлажээ

monhzayaТөрөлхийн тархины эвэрхийтэй төрсөн Б.Мөнхзаяа охины амьдруулахын төлөө сайхан сэтгэлт хүмүүс хандив өргөсөөр байна. Өчигдөр л гэхэд Мааньтийн хорих ангийн хоригдлууд ажил хийж олсон нэг сарынхаа цалинг түүнд хандивлалаа.

Г.Мөнхзаяа охины гавлын яс гэмтэлтэй учир тархи нь их хэмжээгээр цуван гарч байгаа тухай Солонгос эмч нар охины ээжид сануулсан байна. Тодруулбал түүний тархи доод хэсгээсээ цуван гарч байгаа бөгөөд удах тусам амь насанд нь аюултай болж байгаа гэнэ. Ингэснээр охины хавдрын мэс заслаас 2-3 дахин их зардал ихэсч нийтдээ 250 сая орчим төгрөг ээж охин хоёрт хэрэгтэй байгаа аж.

Ховор төрлийн хүнд өвчтэй энэ бяцхан охинд сайхан сэтгэлт хүмүүс боломжийнхоо хэрээр тусалсаар байна. Та ч гэсэн тэдэнтэй нэгдэж хоёрхон настай бяцхан охинд туслаарай.

Хандивын данс: Хаан банк 5906010221 Б.Ганцэцэг
Мессежээр бичих утас: 155889
Холбоо барих утас: 99020352


URL:

Сэтгэгдэл бичих