Компьютерийн дэргэд хооллох нь өвчин үүсгэх эрсдэлтэй
Ажлын цагаар компьютерийн дэргэд хоолоо идэх нь хүний эрүүл мэндэд муу аж. Учир нь хүний тархи хоол идэх үйл явц дээр төвлөрч чаддаггүй байна. Мөн компьютерээс ялгарч буй цахилгаан соронзон цацраг дэргэд нь байгаа бүхий л төрлийн шингэний найрлага мөн чанарыг өөрчилдөг байна.
Киевийн Хүний экологийн хүрээлэнгийн эрдэмтдийн үзэж байгаагаар энэ үед бүх шингэн зүйл “хэрцгий” болдог аж. Судалгааны үеэр компьютерийн дэргэд савтай ус тавьжээ. Туршилт хийхээс өмнө болон хойно тус шингэний молекулын шинжилгээг сайтар хийсэн бөгөөд хэсэг хугацааны дараа усны бүтэц өөрчлөгджээ.
Ийнхүү компьютерийн хор хүний биед бага багаар нөлөөлсөөр хорт хавдар болон бусад олон төрлийн өвчнийг үүсгэх өндөр магадлалтай байдаг.
URL: