Б.Ганзоригийг саатуулжээ

atg“Нийслэл өргөө” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг АТГ-аас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа гэнэ. Учир нь түүнийг барилгын тендертэй холбоотойгоор авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн саатуулжээ.
“Нийслэл тоосго”, “Ханын материал” ХК-иуд нь Б.Ганзоригийнх бөгөөд “Нийслэл өргөө” компани нь Яармагт баригдаж байгаа 300 ортой IV амаржих газрыг барих тендерт шалгарсан юм. Гэвч санхүүжилтийг шийдвэрлэсэн барилгыг ашиглалтад оруулахгүй удаж байгаа юм.
“Нийслэл өргөө” ХК нь 1992 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих