Таэквондогийн АШТ-ээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ

taekСолонгосын Чён-Ян хотод болсон таэквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ. 27 орны 500-гаад тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас найман жингийн ангилалд 17 тамирчнаа илгээснээс гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа тулааны төрөлд аваргалсан байна.

Тодруулбал, М.Түмэнбаяр, М.Мягмарбаяр, Э.Мөнхбуян нар алт, С.Янжинлхам, Б.Түвшинжаргал мөнгө, Р.Тэмүүжин, Л.Мөнхгэрэл, Д.Энхтүвшин, Н.Энхдөл нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэд багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлж мөнгөн цомын эзэн болсон байна. Оюутны дэлхийн аварга шалгаруулах таэквондогийн тэмцээн ирэх жилийн зургадугаар сард Өвөрмонголын Хөх хотод болох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих