Хурдан хүлгээ мөнхөлсөн хөшөөт цогцолбор байгуулж байна

046afc1d40d4b56f6b3a776fee0cd24b_LХурдан хүлэг морьдоороо улс даяар гайхагдсан  Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  хурдан морины хөшөөт цогцолборыг төсвийн бус хөрөнгөөр байгуулж эхэлжээ.

Аймгийн төвийн зүүн талд  шинээр байгуулагдсан гэрийн жишиг хорооллын голд Бага Дөрвөлж хэмээх намхан толгой дээр алдарт “Нийгмийн хонгор”, “Орлойн хонгор” морины хөшөөг  эхэлж босгосон бөгөөд улс, бүс, аймгийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлэг морьдынхоо хөшөө дурсгалыг эзэд нь өөрийн хөрөнгөөр барьж босгох юм байна.

Сүхбаатар аймаг Г.Сүхээ


URL:

Сэтгэгдэл бичих