Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой”-н 34 хувийг эзэмшсэн нь буруу байсныг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар батлав /видео/
Сүүлийн үест Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнийхний дунд шуугиан тарьсан хоёр томоохон илтгэл тавигдсан билээ.
Энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөгөөн дээр, Ерөнхий сайд асан, Таван Толгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайханы “Эрдэс баялагийн салбарын шинэ үеийн 20 жил” сэдэвт хэлэлцүүлэг-хурал дээр тус тус тавьсан илтгэлүүд юм.
Тус бүр маш өргөн агуулга бүхий эдгээр илтгэлүүдийг доор нийтэлсэн тул та бүхэн бүрэн эхээр нь үзнэ биз ээ.
Сонирхолтой нь дээрх хоёр эрхэм “Оюу толгой”-ын 34 хувийг Монгол улс эзэмшсэн нь алдаа байсан тухай санал нэг өгүүлсэн юм.
М.Энхсайхан энэ тухай:
“Монголд томоохон төсөл яригдахаар манай улс төрчид 34 хувийг нь манайх эзэмшье гэж амархан хэлдэг. Оюу Толгойтой гэрээ хийх дээр ийм байсан. Одоо ч иймэрхүү л байгаа. Бил Гейтс казинод ороод (энэ хүн ийм юм хийхгүй нь ойлгомжтой) 100 000 ам. доллараа алдвал хүмүүс азгүй л байна гэнэ. Харин үр хүүхдээ, байшингаа, машинаа өрөнд тавиад нэгэн сайн эр Дорж 100 000 ам. доллараа казинод алдвал хүмүүс тэнэг мангараар нь дуудах нь гарцаагүй. Үүнийг эрсдэл даах ялгаа гэдэг. Бидний 34 хувийг өмчлөх хүсэл эрсдлээ бодоогүй азаа үзэх, казинодох ядуу зан үйлээс үүдэлтэй” хэмээсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
“Төр бизнест хувь эзэмших хэрэггүй гэдгийг Оюутолгойн 34% маш сайн харуулж байна” гэсэн юм.
М.Гал
URL: