Шинэ 300 орчим дугуйт танкийг японы өөрийгөө хамгаалах хүчинд шилжүүлнэ
Шинэ загварын 300 орчим дугуйт танкийг японы өөрийгөө хамгаалах хүчинд шилжүүлэх тухай өнөөдөр Токиод албан ёсны эх сурвалжаас мэдээллээ.
Шинэ загварын 300 орчим дугуйт танкийг японы өөрийгөө хамгаалах хүчинд шилжүүлэх тухай өнөөдөр Токиод албан ёсны эх сурвалжаас мэдээллээ. Эдгээр танк засмал замаар цагт 100 км хурдтай явах юм. Шинэ зэвсэг техникийг цэрэгт 2016 онд шилжүүлж эхлэнэ.
Эдүгээ японы өөрийгөө хамгаалах хүчин бараг 740 гинжит танктай байна. Тэдгээрийг гол төлөв хойд Хоккайдо аралд байрлуулжээ. ХХ зуунд Токио энд ЗХУ цөмрөн орох ажиллагаанд бэлтгэл хийж байсан. Одоо ийм аюул занал улирч өнгөрсөн учир японы засгийн газар бүс нутагт учирч мэдэх өөр аюулыг харгалзан үзэж байна.
Хүнд танкуудыг Хоккайдо арлаас японы өөр нутагт шилжүүлэхэд маш хэцүү байна. Иймээс БХЯ гинжит танкуудыг бараг 60 хувиар цөөрүүлж, 300 нэгжэд хүргэхийг санаачлав. Шинэ загварын дугуйт танк хурдан автозамаар амархан явна.
Түүнээс гадна тэдгээрийг агаараар шуурхай тээвэрлэж болно. Японы цэргийн тусгай газар Бээжинтэй харилцаа хурцдсан нөхцөлд Зүүн Хятадын тэнгисийн алслагдсан арлуудын батлан хамгаалалтад гойд анхаарал тавьж байна.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: