Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлөх асуудал яригдаагүй гэв

538a901f0a6edeebc64e51e892749ce1_LМАХН-ын Гүйцэтгэх товчооноос өнөөдөр хэвлэлийн  бага хурал зарлан хуралдуулж, сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргаас нь огцруулах тухай асуудлыг няцаалаа.

Энэ нь МАХН-ыг хагалан бутаргах, үйл ажиллагааг ямар нэг байдлаар харлуулах зорилгоор хийж хэн нэгний санаатай үйлдэл гэж Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн мэдэгдэв. Тус намын дарга Н.Энхбаяр сар гаруйн өмнөөс БНСУ-д эмчлүүлж байгаа ба өмнө нь Монголд тогтоосон эд эсийн задрал гэсэн онош нь тэнд батлагдсан. Одоогоор биеийн байдал харьцангуй сайжирсан, гурван удаагийн жижиг мэс ажилбарт орсон. Биеийн жин нэмэгдсэн. Сэтгэл санааны хувьд ч сэргэсэн байдалтай байгаа гэлээ. Эмчилгээний зардлыг ар гэрийнхэн нь хариуцаж байгаа бөгөөд энэ тал дээр намын дэмжигч эмэгтэйчүүд хандивын хөдөлгөөн өрнүүлье гэсэн санаачилгыг гаргасан ч Н.Энхбаяр дарга татгалзсан хариу өгчээ. Харин намын удирдлагууд төр засгаас энэ хүнийг хэлмэгдүүлсэн тул цагаатгалын мөнгийг олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.  МАХН-ын удирдлагууд энэхүү гүтгэлгийн чанартай мэдээ материалыг олон нийтийн хэрэгслээр, тэр тусмаа цахим хуудсаар ихээхэн тарааж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Хэвлэлийнхэнд хандаж мэдээллийнхээ үнэн бодит байдлыг нягтлан шалгаж байхыг ч сануулав.

Түүнчлэн энэ сарын 24-ний өдөр болох намын бага чуулганы бэлтгэл ажил хангагдсан. Чуулганд нийт 200 орчим төлөөлөгч оролцож,  энэ оны ажлын тайлан, цаашдын хэтийн төлөв, Ерөнхийлөгчийн сонгуулийн  үр дүнгийг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэв.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих