АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг огцортол, Их хурлаа хуралдтал суулт хийнэ

fabcc696fb076f06originalДархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд өнөөдрөөс намын төв байрныхаа үүдэнд суулт хийхээр болсноо мэдэгдлээ. Тэдний суулт хийх болсон шалтгаан нь аймгийн намын хорооны гишүүд нь намынхаа анхан шатны гишүүдийг алагчилж, ард иргэдийн эрхийг бус өөрсдийнхөө эрх ашгийг илүүд үздэг хүмүүс АН-д олон байгаатай холбоотой аж.

Тэд АН Их хурлаа дөрвөн жил тутамд хуралдуулах ёстой. Гэтэл таван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа учраас намын дарга болон Хяналтын ерөнхий хороо хууль дүрмийн хувьд өөрсдөө хүчин төгөлдөр биш болчихоод байна. Тиймээс бид Их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” гэцгээв.

“Намын үндсэн дүрмийн зөрчих явдлыг таслан зогсооё”, “Бүрэн эрх нь дууссан Н.Алтанхуяг Их хурлаа хуралдуул”, “Эрх зүйн чадамжгүй ХЕХ-г огцруулъя”, “АН-ыг их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” гэсэн бичиг бүхий анонсуудыг аймгийн намын хорооны гишүүд барьсан байв.
Энэ хүмүүс намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг огцортол, Их хурлаа хуралдтал суулт хийх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих