Келли Кларксон анхны хүүхдээ хүлээж байна
Америкийн нэрт дуучин Келли Кларксон фенүүддээ гэнэтийн бэлэг барив. Тэрбээр “Би жирэмсэн. Брэндон бид хоёрын сэтгэл их догдолж байгаа. Энэ бол зул сарын хамгийн сайхан бэлэг” хэмээжээ. Тавхан долоо хоногийн өмнө найз залуугаасаа гэрлэх санал авч, зөвшөөрсөн алдарт дуучин өдгөө 31 настай аж. Кларксон нь анхны “Америкийн шүтээн” цувралын ялагч бөгөөд саяхан айлын гэргий болж, нууцаар хуримласан юм. Түүний сүйт залууг Брэндон Блаксток гэдэг бөгөөд хосууд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард сүй тавьжээ.
URL: