Онлайнаар секс хийж, бүсгүйчүүдийн нүцгэн зургыг авсан этгээд мөнгө нэхэн дарамталж байна
Сүүлийн үед Эрүүгийн цагдаагийн газар шинэ ажилтай болоод байна. Энэ бол секс сүрдүүлэг. 2013 он гарсаар манай улсад секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол Эрүүгийн Цагдаагийн Газарт бүртгэгдэн шалгагдсан байна. Гэмт этгээдүүд хохирогч нартай фэйсбүүк ашиглан танилцдаг, танилцсаны дараа Скайф мессенжэр ашиглан онлайн секс хийдэг гэнэ. Зарим нь од болгож өгнө, миссийн тэмцээн уралдаанд оруулна гэх мэтээр хуурч тэдний нүцгэн зургийг авдаг аж. Гэвч манай охидуудтай хийсэн онлайн сексийн бичлэг, тэдний нүцгэн шалдан зургийг видео хостинг болох Youtube вэб сайтад байршуулна, найз нөхөд, гэр бүлийнхэнд нь бичлэгийг тараана гэх зэргээр дарамт хийж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг болоод байна. Иймд ард иргэд үл таних буюу гадаад улс орны хүмүүстэй харьцаа тогтоох, мэдээлэл солилцохдоо хувийн ёс зүйтэй байж бусдад өөрийн мэдээллээ алдахгүй байх хэрэгтэй. Хэрэв та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, тэдэнд тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлж байсан бол бид энэ талаарх мэдээллийг нууцлал, аюулгүй байдлын өндөр түвшинд хүлээн авч байна. Таны өгсөн мэдээлэл бүр Олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ажилд өгч буй ихээхэн тус нэмэр юм. Тиймээс цахим төрлийн гэмт хэргийн мэдээллийг 24 цагаар cybercrime@police.gov.mn цахим шуудан болон 51-262425 дугаарын утсанд хүлээн авч байна гэж Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ.
URL: