Хэрүүл ба эрүүл мэнд

new photo

Америкийн зүрх судасны өвчин судлалын нийгэмлэгийн эмч нар бүтэн  жилийн турш  2000 эмэгтэй дээр ажиглалт хийсэн байна. Зүрхний өвчинтэй холбоотой элдэв өвчлөлүүд  эмэгтэй хүн нөхөртөйгөө яаж хэрэлдэж, муудалцдагаас шууд хамааралтай байдаг гэнэ.

Хэрэгтэй хэрэггүй шалтгаанаар нөхөр рүүгээ хашгирч, уурлаж, хэрүүл хийдэг эмэгтэйчүүдийг бодвол уур ундууцал, гомдлоо дотроо хадгалдаг хүүхнүүд зүрхний өвчнөөр 4 дахин илүү нас бардаг нь тогтоогджээ. Үүний шалтгааныг  уураа дотроо хадгалах нь  стрессын гормоны хэмжээнд  маш их нөлөө үзүүлдэг хэмээн америкийн эрдэмтэд тайлбарлаж байна.

Мөн уг судалгаагаар эрчүүдэд уур уцаараа гаргаж хашгирч  хэрэлдэх нь яг эсрэг нөлөө үзүүлж, уурсан хашгичах тусам бие нь мууддаг агаад ийм зантай бүсгүйчүүдийн 10%- ийнх нь зүрхний ховдлын чичирхийлэл ихэсдэг, 30%-ийнх  нь зүрхний цохилтын хэмнэл өөрчлөгддөг /аритмия/, харин 20% ямар нэгэн шалтгаанаар гэнэт нас бардаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих